НББСШУ-ны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 50 тэрбумын багцийн зарцуулалтыг шалгуулахыг хүсч буйгаа илэрхийлээ. Тэдний гаргасан саналын дагуу Аудитын газраас шалгалт явуулахаар болжээ.Мөн МАН-ын гишүүд "Чингис" бондын эргэн төлөгдөх болох төлөгдөхгүй ажлуудыг шалгаж өгөхийг хүссэн юм. Дашрамд дуулгахад, АТГ-аас "Чингис" бондын зарцуулалтын асуудлаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат болон "Гудамж" төслийн захирал Б.Батболд нарт хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Т.Энхэлээ



















































