Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй зарим саналын томъёололоор санал хургаалгав.УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ч. Хүрэлбаатар Манай орны хувьд бүх сум интернэтэд хамрагдаж чадсангүй учир цаасаар гаргасан шийдвэрийг хэвлэн тавьж байх ёстой, ямар шийдвэр ил тод байх талаар, мэдээллийг тавиагүй тохиолдолд хариуцлага нь ямар байх талаар санал хураах явцад тодруулан асууж байлаа.
УИХ-ын гишүүн Ц. Оюунбаатар, Ц. Цолмон нарын хяналт тавихад Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах ниймлэг оруулах. Шийдвэрийг ил тод тавих үүргээ давтан зөрчөн бол албан тушаалаас нь чөлөөлөх санал гарганыг дэмжсэнгүй, иргэн, хуулийн этгээд нь мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарах хэрэгтэй гэсэн саналыг дэмжин төсөлд тусгалаа.
Байнгын хорооны гишүүд мэдээллийг хэвлэж гаргахыг төслөөс хасахаар санал гарганыг дэмжин цахим хуудсаар мэдээллэх цахим хуудасгүй бол байгууллагынхаа үүдэнд самбар байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байх санал гаргалаа.
Саналтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч. Өнөрбаяр хариулт өгч байлаа.



















































