Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

2014-6-29
0
ЖИРГЭХ

засгийн газар 600-4010    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ААНОАТ-ын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлнэ

Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёрдахь үе шатны шинэчлэл хийх зорилтын хүрээнд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, согтууруулах ундаа, тамхи, банк санхүү зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор тогтлоо. Аж ахуйн нэгжийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгосноор жижиг, дунд аж ахуйн нэгжид улсаас нэгдсэн аргаар хуримтлал үүсгэж, буцаан олголтын мөнгөөр татвар төлөгчид хөрөнгө оруулалт хийн тоног төхөөрөмж шинээр худалдан авах, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой болно. Аж ахуйн нэгж дараах шаардлагуудыг нэгэн зэрэг хангаж байвал буцаан олголтыг чирэгдэл, хяналт шалгалтгүйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:

1.    Хуулиар хориглоогүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байх

2.  Тухайн татварын жилд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх байх

3.    Тайлангаа хугацаандаа гаргасан байх

4.    Татвараа төлсөн байх.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар нийт албан татвар төлөгчийн 45.3 хувь буюу 40232 аж ахуйн нэгж албан татварын буцаан олголтод хамрагдах юм.

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийг мэдүүлнэ

2013 оны байдлаар Монгол Улсын хүн амын  97 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд батлан гаргаснаас хойш 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй, чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох зэрэг даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдол гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас  шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна. Хуулийн төслийг боловсруулахдаа хуулийн зорилтыг даатгуулагчийн эрх, даатгуулагчид үзүүлэх үйлчилгээний чанар, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлуудад чиглүүлж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын үндсэн зарчмыг даатгалын үйл ажиллагааны цөм болгон хуульчлахаар тусгажээ.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт оруулна

 Монгол Улсын төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт, тусгай шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьдаг. УИХ чуулганы дэгийн тухай хуулийн 25.9 дүгээр зүйлийн дагуу өргөн барьсан хуулийн төсөл, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж баталдаг. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны зүгээс зардлыг нэмэгдүүлэх саналуудыг гаргадаг бөгөөд энэ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлага ихээр нэмэгдэх, нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувьд барихын тулд төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэн батлах тохиолдол гарч байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, хөрөнгө оруулалт, тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ төсвийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөхгүй бөгөөд ингэснээр төсвийн зарлагын тэлэлттэй уялдуулан төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх явдал үгүй болж, төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасах болно.  

Товч мэдээ:

-2014 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаабаатар хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын     6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэд даалгав.

-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Франц Вальтер Штайнмайерийн 2014 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

-Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдөд Испанийн Вант Улсад, мөн сарын 3-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсад тус тус хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

-Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган явуулахад дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхэд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт 528.7 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгов.

-“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

-“Хүүхэд хамгааллын тухай” хуулийн үзэл баримтлалын төсөл, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтов.

-“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт проткол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.11)
    NOAT iig 50 n say bolgoh yu bolson be,hurdan heregjuulmeer bna
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    1 цаг 33 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    1 цаг 47 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    2 цаг 3 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 8 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    3 цаг 6 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    5 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    15 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК