
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаар саналаа нэгтгэнэ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан А танхимд 10.00 цагт эхлэх бол МАН-ын бүлгийн хурал энэ цагт Б танхимд болно. Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал В танхимд мөн энэ цагт эхлэх юм. Үүний дараа хэлэлцсэн асуудлуудаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Т.Энхэлээ