Монгол, Чехийн барилгын салбар дахь худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, Чехийн барилгын салбарынхныг Монголын бизнес эрхлэгчидтэй шууд холбоо харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бизнесийн хүрээнийхнийг холбож өгөх зорилгоор Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ БНЧУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, "ICC буюу олон улсын худалдааны танхим"-ын Чех улс дахь салбар болон "Нью Дэлгэр" ХХК, Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран Монгол-Чехийн бизнес уулзалтыг Прага хотноо 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.Уулзалтад Чехийн талаас "ICC буюу олон улсын худалдааны танхим", Чех-Монголын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч, “Шкода Авто” ХК, “Свеко Хидропроекты” ХК, “ЛД сеатийнг” ХХК, “ФВ Пласт” ХК, “ДАТмоЛЮКС” ХК, “Ласселсберг” ХХК болон “АЛБО” ХК-нийн 20 гаруй бизнес төлөөлөгч, Монголын талаас Монгол Улсын ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан, Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн Цаст констракшн ХХК, Гандирс ХХК, GR Precast ХХК, Атимос трейд ХХК зэрэг 5 пүүс, компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.
Уг арга хэмжээний хүрээнд Монголын барилгын үндэсний ассоциаци барилгын салбарт хэрэгжүүлж буй зарим төсөл, бодлогын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Чехийн талаас хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа талаар презентаци тус тус тавьсан бөгөөд улмаар Монгол, Чехийн барилгын салбар дахь худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.



















































