Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая УИХ-ын гишүүд болон сэтгүүлчидтэй уулзаж, "Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга" сэдвээр ярилцлаа. Ерөнхийлөгч энэ удаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй буюу "Давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг намар дахин өргөн барих гэж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар " Би УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэдэг хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. УИХ-ын түвшинд хангалттай ярьсан. Харамсалтай нь олон сар ярьчихаад УИХ-аар унагасан. Энэ бол УИХ туйлын хариуцлагагүй байгаагийн илрэл. Тэгэхээр би энэ хуулийг намрын чуулганаар дахин өргөн барина. Хангалттай ярьсан юм чинь УИХ-аар хурдан батлаад өгөх байх" гэлээ.
Т.Хулан




















































Сэтгэгдэл (2)