
Чуулганы хуралдааны үеэр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр төслийг баталлаа. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороогоор хийх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан юм байна. Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгчид дугаараа солихгүйгээр оператор компаниа сонгон үйлчлүүлэх боломж нээлттэй боллоо.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)