
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Ц.Батцэрэг завсарлага авч буй үндэслэлээ тайлбарлахдаа “Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бүлгээс гаргаад ажилласан. Нилээн сайн ажиллсан. Гэвч Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэгтэй саналаа зөвшилцөж үр дүнтэй хувилбар нь хэнийх нь вэ гэдэг дээр нэгдэж чадаагүй. Уг нь УИХ-ын бүтцэд ажиллаж байгаа ажлын хэсгүүд бие, биенийхээ хийсэн ажилд дүгнэлт хийж харилцан ярилцаад дундын хувилбар гаргадаг уламжлалтай. Гэтэл бүлгийн саналуудыг ойшоохгүй байдал ажиглагдаж байна. Энэ асуудалд Г.Уянга гишүүн болон манай бүлгийн бусад гишүүд бухимдаж байгаа. . Ялангуяа стратегийн ордуудад хувь эзэмших гэдэг асуудалд төрийн бодлого яаж зөв явах юм бэ гэдэгт анхаарч аль нэг нам эвсэл хүч түрэх нь батлах нь буруу. Урд гаргасан алдаанаасаа сургамж аваагүй дүр зураг харагдаж байгаа тул шууд батлахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулин дээр ямар ч байсан яриа хэлцэл өрнөх ёстой гэж үзсэн. Тиймээс манай бүлэг завсарлага авч байна" гэв.
Ингэснээр уг асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Т.Энхэлээ