Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Наадмаар түүх гуйвуулж болохгүй

2014-7-01
0
ЖИРГЭХ

бямбацогтУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-Танай бүлгээс Шадар сайдад ямар шалтгаанаар шаардлага хүргүүлсэн юм бэ?


-Нийтээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Ардын хувьсгалын ойн баяр бол үндэсний их баяр наадам мөн” гэж заасан байдаг. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 92 жилийн ой гэсэн үгийг баяр наадмын хөтөлбөрөөс зориуд хасч байсан.  
Монгол Улсын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөөт амьдралтай 1921 оны Ардын хувьсгал салшгүй холбоотой. МАН-ын бүлгийн 26 гишүүн энэ жилийн баяр наадмаар өнгөрсөн жилийн алдааг давтаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Тийм учраас үндэсний их баяр наадам бол монголчуудын хамгийн том баяр. Энэхүү баяр наадмаараа монгол хүн болж төрснөөрөө, Монгол эх орноороо, газар шороо, тусгаар тогтнолоороо бахархдаг. Энэ бахархлыг үгүйсгэж, уусгах, үгүй болгох бодлого байж болохгүй, Ардын хувьсгалын ойг хасч болохгүй гэдэг шаардлагыг МАН-ын бүлгээс Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад хүргүүлж байгаа юм.

-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал чуулган дамнах нь тодорхой боллоо. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Чуулган хуулийн хугацаандаа завсарлана гэдэг байдлаар сайдыг огцруулах асуудлыг хойшлуулчихлаа. Өөрөөр хэлбэл, сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслөөр авсан АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусаагүй гэдэг шалтгаанаар намрын  чуулганыг шууд завсарлуулж байсан. Өнөөдөр яг тийм байдлаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудал хойшилж байна.

-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулж байгааг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү?

-Хуульд зөрчилтэй хоёр заалт байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо, нэгдсэн чуулганаар тус бүр долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Нөгөө талаар хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах хуулийн заалттай. Аль хуулиа мөрдөх нь тодорхой бус. Нэг талдаа хууль зөрчиж байгаа, нөгөө талдаа хуулиа биелүүлж байгаа мэт ийм л нөхцөл байдал үүсч байна. Бид сайдыг огцруулах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэхээр шаардах бичиг өгсөн. Гэтэл "Хуулиа биелүүлж байна. Энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацааг хэн нэгэн хүн хүчээр зогсоож болохгүй" гэсэн. Тэгэхээр завсарлагын хугацаа дуусаагүй байхад чуулган өндөрлөх хугацаа давхцсан ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ.

-Хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж батлах ёстой ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Хуулиараа хэлэлцэх ёстой олон асуудал бий. Ялангуяа 2015 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. 2015 оны үндсэн чиглэл дээр тулгуурлаж төсөв батлагддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа баримт бичиг юм. Энэ хөгжлийн бодлогыг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах ёстой. Харамсалтай нь чуулган завсарлахтай холбогдуулж энэхүү үндсэн чиглэлийн төсөл нухацтай хэлэлцэгдэхгүй батлагдах гэж байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?


-Ашигт малтмалын тухай хуулийн тухайд МАН-ын бүлгийн байр суурь эхнээсээ тодорхой байсан. Байгаль орчинд ээлтэй, байгаль орчноо нөхөн сэргээх, олон нийтийн оролцоотой асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа. Гэвч Засгийн газраас зөвхөн хайгуулын лицензийг нээх, стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах заалттай хуулийн төсөл оруулж ирсэн. Харин бүлгийн хувьд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгахгүй, хайгуулын лицензийг нээхийн тулд байгаль орчноо нөхөн сэргээх, олон нийтийн оролцоотой, олон нийтдээ ил тод байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-Төмөр замын асуудлаар танай бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

-Хамтарсан засаг ажиллаж байх үед 2010 онд УИХ Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга гишүүн ажиллаж байсан. Энэ тогтоолыг бид нухацтай ярилцаж байж баталсан. Энэ тогтоолын хүрээнд л Засгийн газрын байр суурь явах ёстой гэж үзэж байгаа.

 -Хаврын чуулган хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Бид чуулган завсарласны дараа албан ёсоор энэ талаар мэдээлэл хийнэ.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.9.90.135)
    БАГА ЯСТАНЫ ИХ НААДАМ ГЭЖ НЭРЛЭЭД ТҮҮНИЙГЭЭ АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙ ГЭЖ НЭРЛЭХГҮЙ ЮУ ДЭЭ. ҮНДЭСНИЙ ИХ БАЯХ НААДАМ БОЛ МОНГОЛЧУУДЫНХ ТЭР ДАТАО АРДЫН, АРДЧИЛСАН ГЭХ МЭД НАМУУДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ДАЙЖ БОЛОХГҮЙ.
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin (202.179.11.90)
    Bayrtsogtoo chi shuu.
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • unen (172.248.34.85)
    bitgii booronxiilood bai,, xy nam tor barij baixdaa mongoliin gazar nutagiig letsenz bolgoj zarj baisan mon niislel xot maani toordog baishin shig bolgoson , olon ch xun toroos torson ter bumtan bolson,, uy ch xiideggui baisan shuu dee
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    ардчилсан нам бузар биш нам гэж бодож байна уу?
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.211)
    ХУ НАМ ӨРСӨЛДӨГЧӨӨ МУУЛЖ Л БАЙВАЛ БОЛНО. ЭДЭНД ӨӨР ЧАДАХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ. ХАВЧИГ ТОЛГОЙТНУУД Л ДАА.
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Уугий (82.145.209.214)
    Энэ намын нас нъ угаасаа дууссан тул албан ёсоор татан буулгавал зохино.Хүүхэд хөгшдийн тархийг угаасан бузар луйварчдын нэгдэл.
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Улс орны хувь заяатай холбоотой юман дээр таг дуугүй мөртөө нэг муу он сарын нэрэнд улс төр оруулж хашгараад байгааг нь харахаас ой гутна. МАН гэдэг ийм в тэнгэр нь хаясан хүмүүсийн нэгдэл.
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    1 цаг 36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    1 цаг 50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    2 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    3 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    5 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    15 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК