
Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн ч өмнө нь хоёр удаа буцаагдаж байсан юм. Эхний төслийг Засгийн газар УИХ-аас татан авсан бол хоёр дахь хуулийн төсөл батлагдахын шатанд буюу эцсийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-аас “Газрын тосны тухай хуулийн төслийг батлах шаардлагагүй” хэмээн шийдвэрээ гаргаж байлаа. Учир нь УИХ-ын гишүүд “Өмнөх хуулийн төсөлд дутуу дулимаг заалтууд цөөнгүй байсны зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй заалтууд туссантай холбоотой” хэмээн тайлбарлаж байв.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хэлэлцэх үеэр бие даагчдын бүлгийн гишүүд уг хуулийн төслийг дутуу, дулимаг боловсруулсан гэж дүгнээд яаралтай батлах шаардлагагүй гэдэг саналыг гаргаж байсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)