Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр / 2014.07.02 / Ваацлав Ираасек болон Skoda автомашины үзэсгэлэнтэй танилцлаа.Бүгд Найрамдах Чех Улсын “Skoda” автомашины Монгол дахь албан ёсны дистрибьютр компаниар “Бодиз Автомотив” ХХК ажилладаг юм. Мөн төлөөлөгчид “Говь” ноолуурын үйлдвэр, “Гандантэгчинлэн” хийдэд зочилж, Үндэсний музей үзэж сонирхлоо. Тэдний айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



















































