Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагналаа

2014-7-02
0
ЖИРГЭХ

    BSN_92672014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга Р. Бурмаа тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр /2014.07.02 /сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд “Өргөдлийн байнгын хороо 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэний өргөдлийн дагуу нийт 6 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хариуцсан салбарын асуудлаар нь гаргасан иргэдийн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Тус Байнгын хороо 6 тогтоол гаргаж, 4 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилт хангах, зөрчил арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.

Улсын Их Хуралд 2014 оны хаврын чуулганы хугацаанд давхардсан тоогоор 1024 иргэнээс 827 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 42 буюу 5 хувь нь Улсын Их хурлын бүрэн эрхэд шууд хамаарах асуудлаар гаргасан иргэдийн санал, 764 буюу 91 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан хүсэлт байна.

Энэ хугацаанд Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран ажиллаж, 508 өргөдөл шийдвэрлэснээс 322 хүсэлт буюу 39 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 21 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 323 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Өргөдлийн Байнгын хороо иргэний өргөдлийг хүлээн аваад судлах шаардлагатай гэж үзвэл хоёр өөр намын төлөөлөл бүхий Улсын Их Хурлын хоёр гишүүнд хариуцуулан судалдаг бөгөөд шаардлагатай бол ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр ажиллаж, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороогоороо хэлэлцэн шийдвэрлэдэг. Тухайлбал:

1.
Иргэн Б.Нямдаваагаас даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээний талаар гаргасан өргөдлийг Байнгын хороо хэлэлцээд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгов.

Уг тогтоолыг хэрэгжүүлснээр иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоох тухай хуулийн үзэл баримтлал хэрэгжиж, шимтгэл төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

2.
Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн албан хаагчийн эмчилгээний зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх талаарх Төрийн албаны хуулийн заалт хэрэгжихгүй байгаа талаар өргөдөл ирүүлснийг Байнгын хороо хэлэлцэхэд төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох талаарх журмыг Засгийн газар батлаагүйгээс гадна шаардагдах зардлын төсөвгүй гэсэн шалтгаанаар төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүй явж ирсэн байсан. Үүнийг шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.

3.
Иргэн Ш.Одонгэрэл, Ж.Мягмаржав нараас ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооны тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, Байнгын хороо хэлэлцэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгов.

4.
Иргэн О.Эрдэнэцэцэг, Г.Цогбадрах, Д.Дамдинсүрэн, С.Дэлгэрмаа нараас Боловсролын тухай хуульд заасан 24 хүртэлх сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалтын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, уг тэтгэмжид их, дээд сургуулийн багш нарыг хамруулах зэрэг асуудлаар гаргасан өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Н.Номтойбаяр нар судлан хуралдаанд танилцуулж хэлэлцүүлсний дагуу Байнгын хорооноос Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж ажиллан иргэдийг хохиролгүй болгох, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 43.3 дахь хэсгийн хоорондын зөрчлийг арилгах, 43.1.4 дэх заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах, уг шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох арга хэмжээг авч 6 сарын дотор тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөв.

5.Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийн 80.0 хувийг эзэлж буй гэр олгуулах болон нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ, тусламж авахтай холбоотойгоор ирүүлсэн өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумьяабазар нар судлан хуралдаанаар хэлэлцүүлж, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд халамжийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төсөв, хөрөнгийг үр дүнтэй зарцуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгов.

6.Улсын Их Хуралд эрүүл мэндийн салбарын асуудлаар 2014 он гарсаар 107 иргэнээс өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар судлан дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлснээр Эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд хүн амын өвчлөлийн шалтгааныг судлан тогтоож, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалт, үнэ тариф, өмчийн хэлбэр, боловсон хүчний талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгөв.

Бусад ажлын талаар:

Өргөдлийн байнгын хороо Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгууллаа. Ингэснээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шүүгч, хуульчид, иргэдийн саналыг авах, хуулийн хийдэл, цоорхой, зөрчлийг судлан арилгахад хамтран ажиллах, шүүхийн нээлттэй танхимуудаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэдэд хүргэх, тэдгээрийн санал, хүсэлтийг шууд хүлээн авах боломж бүрдүүлсэн.

Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооны гишүүдээс иргэдийг хүлээн авч уулзалт зохион байгуулах, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шууд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уулзалтын өрөөг тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хэвлэлийн хуралд тус байнгын хорооны гишүүн Ж. Батзандан, Д. Сарангэрэл, С.Ганбаатар нар оролцон тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.177.97.21)
    доод шатны бидний ажлыг сайн хийж өгсөнд их баярлалаа. бүх шатанд ирж байгаа өргөдлийг дараа та нарт шилжүүлнээ. амар юм. бид шиййдэхэд төвөгтэй байдаг юм. та нар луу явуулж байна шүү
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    1 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    2 цаг 10 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    4 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    14 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК