Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГХЯ-ны сайд Испанид ажиллалаа

2014-7-03
0
ЖИРГЭХ

   20140703-saidspain-1 Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испаний Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг өргөжүүлэхэд ач холбогдолтойн дээр хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тодорхой алхам боллоо.

Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Мадрид хотноо нээв

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэргийн сайд Гарсиа Маргаёотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуусыг солилцох, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгаад санал нэгдэж хэрэгжүүлэх зарим ажлын талаар тохиролцлоо. Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.


Ноён Г.Маргаёо хоёр улсын дипломат харилцааны 40 гаруй жилийн түүхэнд Монгол улсаас Гадаад харилцааны сайд анх удаа айлчилж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болж буйг онцлон тэмдэглэж байлаа.

Сайд Л.Болд Испаний нийслэл Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Өргөмжит консулаар томилогдсон Испаний иргэн Адриана Поведад Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор гардуулав. Энэ үеэр хатагтай А.Поведа Испанид Монгол Улсыг бүх талаар сурталчлах, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр өргөмжит зонсулын газартаа Испани болон Монголын иргэн 2 хүнийг өөрийн зардлаар авч ажиллуулж эхлээд байгаа юм.

Испанид одоогоор 300 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн гэдэг мэдээ байдаг бөгөөд 6 дугаар сарын 30–ны өдөр Барселона хотод танхай этгээдүүд Монгол залууг зодсон явдал гарсан байв. Барселона болон Мадрид дахь өргөмжит консулууд энэ хэрэгт анхаарал хандуулан монгол залуугийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд залуугийн бие сайн байгаа хэмээн сайдад мэдээлж байв.

Парламент хооронд хамтран ажиллахаар болов

Мөн  Гадаад харилцааны Л.Болд Испаний Сенатын дарга Пио Гарсиа-Эскудеро Маркест бараалхлаа. Тэрээр Сенатын даргатай уулзах үеэр УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ болон урилгыг уламжилж, УИХ-д Монгол, Испанийн парламентын бүлэг байгуулагдсныг мэдээлэхийн ялдамд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллааг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Сенатын дарга ноён П.Э.Маркес ойрын үед Испаний Парламентад найрамдлын байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдээд, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Испанид айлчлахыг урив.

Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Испанийн Эдийн засаг, өрсөлдөөний яамны Гадаад худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд Хэйми Гарсиа Легазтай ажлын уулзалт хийлээ. Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх маш олон таатай боломж байгааг санал нэгтэй тодотгон бизнес эрхлэгчдийн харилцан уулзалтыг нэмэгдүүлж бодлогоор дэмжих тухай ярилцав. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй түүн дотроо арьс шир боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бололцоо байна гэж талууд үзсэн бөгөөд 6 дугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Испанийн бизнес форум маш амжилттай болсон тул дараагийн форумыг 9 дүгээр сард Испанид зохион байгуулахаар тохиролцов.

Энэ үеэр Испанийн экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулахаар манай улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас санал болгосон Арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төслийн танилцуулгыг сайд Л.Болд, дэд сайд Х.Г.Легазд гардууллаа.        

Гадаад харилцааны сайд мөн Испанийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Артуро Фернандезтэй уулзаж, Монгол, Испаний бизнес эрхлэгчдийг холбож, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус танхим нь Испаний эдийн засгийн хөдөлгүүр болсон нийт 500 мянга гаруй компанийг эгнээндээ нэгтгэдэг юм.      

Дэлхийн Аялал жуулчлалын Байгууллагад ажиллалаа

Испанид ажиллах үеэрээ Гадаад харилцааны сайд Л.Болд Мадрид хотод байрладаг НҮБ-ын харъяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын төв байранд зочилж ажлын уулзалт хийлээ. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай хоёр гүйцэтгэх захирал, хэд хэдэн газрын дарга зэрэг шийдвэр гаргах бүрэлдэхүүний хамт Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

Л.Болд сайд уулзалтын үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт цаашид илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах тодорхой хувилбаруудыг санал болгов. Тухайлбал, ирэх онд манай улс олон улсын аялал жуулчлалын “ИТБ” үзэсгэлэнд түнш орноор оролцох, манай Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 42 орны иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасныг уг байгууллагын шугамаар дэлхий даяар сурталчлах, Монголын аялал жуулчлаын суртчилгааг сайжруулж, брэнд бий болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Рифай Монгол улсын ССАЖЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа дурдаад эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, боломжит туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Тухайлбал Монгол улсын аялал жуулчлалын шинэ хуульд мэргэжлийн экспертиз хийх, мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх зэрэгт тус байгууллага тусалж байгаа бөгөөд төслүүдийн тайлан төлөвлөгөөг Гадаад харилцааны сайдад анхлан албан ёсоор гардуулав. Мөн Торгоны зам дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын томоохон хөтөлбөрт Монгол улсыг албан ёсоор хамруулахаар болжээ.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • saidad (202.180.218.27)
    Naana chini Barcelona khotod Mongol zaluu Spain baagiinuudad zoduulsan tukhai olon niitiin suljeegeer yarij bichij baikhad manai gadaad hariltsaanii said maani hundood, asuudliig sudalj, shiidverlehed demjleg huseh yostoi sanagdaj baina. Ene bol gadaad hariltsaanii saidiin khiih yostoi, buur zailshgui khiikh yostoi ajil sanagdaj bna
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    1 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    2 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    4 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    14 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК