Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаан боллоо

2014-7-03
0
ЖИРГЭХ

засгийн газарЗасгийн газрын хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

“Хөрөнгө оруулалтын сан” байгуулна

Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хөгжлийн санхүүжилт хийх “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай зөвлөмж болгосон тул Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар тус санд Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулах урьдчилсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ. Энэ шийдвэрийн үндсэн дээр анхдагч хөрөнгө оруулагчаар оролцуулж болох олон улсын хөгжлийн банкуудтай яриа хэлэлцээг эхлүүлэх юм. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй адил дүнг бусад хөрөнгө оруулагч нар оруулах бөгөөд санг үүсгэн байгуулах үйл явц 3 сар орчим үргэлжилнэ гэж тооцоолж байна.

Хөрөнгө оруулалтын санг байгуулснаар Засгийн газраас оруулсан хөрөнгийн дүнг хөшүүрэг болгон ашиглаж бусад хөрөнгө оруулагч, хөгжлийн банкнаас хамгийн багадаа 5 дахин их хэмжээтэй тэнцэхүйц хөрөнгийг босгох боломжтой. Мөн хөрөнгийг зээлээр бус хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн таазны хувьд дарамт учрахгүй, ам.долларын дотогш чиглэсэн урсгал орж ирэх учраас төгрөгийн ханш чангарна, бүтээн байгуулалтын төслүүд санхүүжилтийн эх үүсвэртэй болно, санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэх боломж нээгдэнэ зэрэг олон эерэг үр дүн гарна.

Засгийн газрын хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Эхний үе шатны ажлын хэрэгжилтийн үр дүнд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүгийн амлалтын хэмжээ 200 сая ам.долларын хэмжээнд хүрсэн тохиолдолд Засгийн газарт танилцуулж, санхүүгийн амлалтыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг батлуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

“Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд “Оюу Толгой”-н оролцоог тодруулсан гэрээг удахгүй үзэглэнэ

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарт олгохоор тогтлоо.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулна.

Засгийн газар, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюу Толгой” компани энэ үүргээ биелүүлэх юм.

Бельги улстай хамтран “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.  

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төсөл Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулна.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6,4 сая еврогийн 59,4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Авто замын ажлын гэрээг дуусгавар болгов

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгах боломжгүй болсон тул “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг авто замын барилгын ажлыг техник, ажиллах хүчний чадавх сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгав. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын  ажил  гүйцэтгэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулан замын барилгын ажлыг эхлүүлсэн. Замын барилгын ажлын төсөвт өртөг нь 38,2 тэрбум төгрөг бөгөөд Гүйцэтгэгч гэрээний 3 дугаар заалтын дагуу 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор авто замын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах ёстой байсан. Тус замын барилгын талбайд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт 86,1%, далан 58,5%, хөлдөлтөөс хамгаалах үе 29,6%, суурь 1,7%,  хучилт 16,5%, гүүр 40%, хиймэл байгууламжийн ажил 47% хийгдэж барилгын ажлын явц 50,1%-тай байна. Одоогийн байдлаар замын барилгын ажлын талбайд нэг ч хүн байхгүй, 64 машин механизм, тоног төхөөрөмж байна. “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэл нь Хөгжлийн банкнаас 17.3 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа юм.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан төрийн болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.

·      Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх

·      Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг

·      Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт Н.Буяндэлгэр

·      Швейцарийн холбооны Улсын иргэн, доктор Бит Кехтер

·      Сангийн яамны Төрийн сангийн газрын Хэлтсийн дарга Ц.Ариунсанаа

·      Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч Б.Оюунцэцэг

·      Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг

·      Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Нямхүү

·      Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг

·      Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн

·      Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Батболд

·      Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг

·      Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудтын газрын дарга У.Сауле

·      Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга С.Жамьянсүрэн

·      Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул

·      Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл

·      Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат

·      Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Амар

·      Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлстийн дарга Б.Нэргүй

 ТОВЧХОН:


-  “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд зарим сумдад тендер зарлагдсан боловч оролцогч санал ирүүлээгүй, шаардлага хангасан нэг ч оролцогч шалгараагүй, тендерийн маргаан гарсны улмаас тендерийг дахин зарлаж, дүгнэж, сонгон шалгаруулахад хугацаагүй болж, төсвийн жилд багтахааргүй болсныг харгалзан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ шууд байгуулах нөхцөл, бололцоог эрэлхийлж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан тухайн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.29.144.136)
    luivarchin gansux odoo demii baixooo
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    39 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    53 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    1 цаг 9 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 14 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    2 цаг 12 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    4 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    14 цаг 35 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК