Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн байнгын хороо 22 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ

2014-7-04
0
ЖИРГЭХ

    BSN_8805УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь улс орны нийгэм, эдийн засийн хөгжлийг тогтвортой хадгалах, макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн зарим шаардлагатай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн батлуулах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох байгууллага, яамдын мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөх, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагуудын 2013 оны тайлан болон эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, холбогдох төсвийн захирагчдын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэх зэрэгт чиглэгджээ.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 20 удаа, хуулийн төслийн болон хяналтын чиглэлээрх ажлын хэсгүүд 60 гаруй удаа тус тус хуралдсан байна.

Давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцжээ

2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 30 орчим санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 16 ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 22 хууль, 10 тогтоолыг эцэслэн баталж, Олон улсын нэг гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, Чөлөөт бүсийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүд, тэдгээрийг дагалдсан нийт 70 гаруй хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлжээ.

Макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлж, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг илүү хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах бодлогын хүрээнд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолоор гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийг эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах; эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих; хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт; төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх” гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн 26 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтран авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж, эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах, ажилгүйдлийн түвшинг 6,6 хувьд байлгах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг хангах боломжийг бүрдүүлж байна.

Ээлжит чуулганы хугацаанд Газрын тосны тухай хууль/шинэчилсэн найруулга/ батлагдан гарснаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болж, газрын тосны салбарт төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг, газрын тосны нөөц ашигласны төлбөр, хураамжийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг боловсронгуй болголоо. Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгож байна. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хэвээр хадгалсан нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанарыг сайжруулах, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томьёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхой хугацаанд хориглож байсан эрх зүйн зохицуулалтыг цуцалжээ.

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд хувьцаа болон түүнд хөрвөх үнэт цааснаас бусад аливаа хэлбэрийн үнэт цаас /өрийн бичиг болон бусад хуулиар зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэл гэх мэт/-ыг хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон гаргаж, хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр татах боломж бүрдэж байна. Түүнчлэн хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон шинэ зохицуулалтуудыг хуульчилсан байна.

Үүрэн телефон хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх үед тухайн ашиглаж байгаа дугаарыг солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглуулах боломж олгох замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх чиглэлээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлжээ.

Мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах талаар гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, огцруулах шаардлагагүй гэсэн санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулаад байгаа юм.

Тайлант хугацаанд зээлийн хүү бууруулах асуудлыг судлан боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа. Уг ажлын хэсэг “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн 2014-2016 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” боловсруулж, холбогдох яам, газруудаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдүүлэхээр Засгийн газарт хүргүүлжээ.

Түүнчлэн тус Байнгын хорооноос өнгөрсөн онд байгуулагдсан ажлын хэсэг валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлснээр дээр дурдсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэгдэж, батлагдсан юм.

Байнгын хороо “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон байна

2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах үүрэг бүхий ажлын хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэртэй холбогдуулан иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдлын шийдвэрлэлтийн байдал, УИХ болон ЭЗБХ-оос тогтоол, хуралдааны тэмдэглэл, албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн биелэлт болон Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгах, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллуулаад байна.

Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас байгуулагдаж түүнд ажлаа тайлагнадаг Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонсч, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, үйл ажиллагааг нь цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг Байнгын хорооны тогтоолоор хүргүүлжээ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, УИХ-ын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт”-ийн талаарх Монголбанкнаас ирүүлсэн танилцуулгатай Байнгын хороо танилцаж байна.

Түүнчлэн тус байнгын хорооноос Уул, уурхайн сайдын “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх, Эдийн засгийн хөгжлийн сайдын “Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлт”-ийн талаар, Монгол Улсаас Японд суугаа элчин сайдын “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”-ын талаарх мэдээллүүдийг тус тус сонсчээ.

Улсын Их Хурлын 2011 оны 39 дүгээр тогтоолын дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтэд аудит хийж, тайлангаа УИХ-д ирүүлснийг Байнгын хороо сонсож, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “... Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай тогтоол батлана” гэж заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж, Улсын Их Хурлаас гаргах тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлаас дээрх тогтоолыг гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

Мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаар санал, дүгнэлт гаргаж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлжээ.

Хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооноос зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг холбогдох яам, газар, орон нутагт шалган танилцахаар төлөвлөжээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаатай танилцжээ

Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэрэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан Япон улсын “Жайка” ОУБ-ын хот төлөвлөлтийн асуудлаар мэргэшсэн зөвлөхүүдийг оролцуулсан “Хотыг дахин хөгжүүлэх тухай” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулжээ.

Мөн Байнгын хорооны гишүүдийн Монголбанкны Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд “Их тэнгэр” цогцолборт 2 өдрийн хэлэлцүүлэг болон батлагдан гарсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал мөн зохион байгуулжээ.

Байнгын хорооны 16 тогтоол гаргажээ

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Тус Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 120 албан бичиг, 2 өргөдөл гомдол ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ.

Мөн хугацаанд Байнгын хорооноос 16 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, газар, байгууллагад нийт 84 хуудас бүхий 20 албан бичиг, нэг тогтоол, 3 хуралдааны тэмдэглэл /протокол/ хүргүүлсэн байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.194.114.159)
    NOATiin huulia batluulj chadaagui shuu dee
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    40 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    54 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    1 цаг 10 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 15 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    2 цаг 13 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    4 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    14 цаг 36 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК