МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэ удаагийн хаврын чуулган чухал хуулиудаа хэлэлцэлгүй хэдэн сайд нарын сандал ширээтэй зууралдаж, өвөр зуураа хэрэлдэж хамаг цагийг барсан гэж тэрбээр хэлэв. Хаврын чуулганаар Өршөөлийн тухай хууль, Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг чухал хуулийн төслүүдийг олон талаас нь нарийн хэлэлцэж, батлах ёстой байсан ч энэ ажлаа хийж чадаагүйд нь МАХН-ын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тиймээс намрын чуулганаар дээрх хуулиудыг хэлэлцэхийг шаардаж ажиллахаа тэрээр мэдэгдэв.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (6)