
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний жажнжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Баян-Өлгий аймгийн ИТХ-ийн дарга Б.Лазатхан, тус аймгийн Засаг дарга Х.Дармен нарын албаны төлөөлөгчид болон Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Даян аварга А.Сүхбат нарын зочид, нутгийн зон олон оролцов.