Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар хуралдаж доорх шийдвэрүүдийг гаргалаа

2014-7-06
0
ЖИРГЭХ

засгийн газарЗасгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Малчдын 6 настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэрийг судална

Бүх нийтийн ерөнхий боловсролыг 12 жилийн хугацаанд олгодог тогтолцоонд шилжиж, ЕБС-д элсэх насыг 6 болгосон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байна. Гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх хуваагддаг нь гэр бүл салахад нөлөөлж байна. Иймд хөдөөгийн малчин өрхийн 6 настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэр, зохион байгуулалт бий болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

1 дүгээр ангийн сургалтыг эцэг эхийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн хувилбараар явуулах, дотуур байранд суух 6 настай хүүхдийг ахуйн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш, олон чиглэлээр хөгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тусгай багш ажиллуулах, дотуур байранд тав тух бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар зарлигийн төсөлд тусгасан байна.

 Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ

Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн гадагш худалдаж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм. Тогтоол хэрэгжсэн 2 сарын хугацаанд компаниуд зөрчил дутагдал гаргасаар байгаа тул экспортод гаргасан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эхний ээлжинд олон улсын зах зээлийн ханшаар тооцож, тайлангаа ирүүлсний дараа гэрээний үнээр бодож залруулах нь зүйтэй гэж үзлээ. Шинэчилсэн журмыг энэ сараас эхлэн мөрдөх ба Засгийн газрын өмнөх тогтоолууд хүчингүй болж байна.


"Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай" тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Энэ нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын цогц болох ногоон хөгжлийн бодлоготой уялдсан бодлогын баримт бичиг юм. Ойн нөөц баялаг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг БОНХЯ, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг ҮХААЯ, ойн холбогдолтой хууль, тогтоомж, стандартыг сахиулах асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ой хээрийн түймэртэй тэмцэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар тус тус хариуцдаг. Үүний зэрэгцээ аймгуудын Байгаль орчны газруудын дэргэд ойн асуудал эрхэлсэн 5 алба, сумын болон сум дундын ойн 36 анги ажиллаж байна. Эдгээр нэгжийг удирдлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгах, ойн санг нэмэх, ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд энэ бодлого чиглэнэ.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнгээр эрх зүйн орчин шинэчлэгдэж, үндэсний чадавхи бүрдсэн ч үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн найдвартай эх үүсвэр бий болгож чадаагүйгээс гүйцэтгэлийн үр дүн муу байна. 2000-2010 он хүртэлх 10 жилийн хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 72 чиглэлийн ажлыг 80 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн бол "Ногоон хэрэм" хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2005-2015 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 13 хувь, таримал ойн амьдралт туйлын хангалтгүй байна.

Шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд 2020 он хүртэл 220 тэрбум, 2030 он хүртэл 880 гаруй  тэрбум төгрөг шаардагдах ба үүнийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, донор орнуудын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө зээлээс гаргахаар тооцож байна.

Товчхон:

·   - Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

· - Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.

·  - "Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийг баталлаа. 2006-2008 онд "Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр" хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг. Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ. Манай улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байна.

·  - Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци болон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй ба Монгол Улсын далбаа мандуулсан хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн манай улсын зүгээс зохицуулдаг болох юм.

· - Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, холбогдох судалгааг бэлтгэн Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.

·    - Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа.

·  - "Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги", "Шүлхий өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө", "Шүлхий өвчинтэй тэмцэх заавар"-ыг хэлэлцээд, эдгээр баримт бичгийг эцэслэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 3 бүс болгож, бүс тус бүрт ялгаатай үйл ажиллагааг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. "Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс"-ийн статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас авч, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэхэд чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд баруун бүсэд, цаашид төвийн бүсэд хэрэгжүүлнэ. Харин зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэх эрсдлийг бууруулж, хяналтад авах замаар дотоод худалдааг дэмжинэ.

·   - ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Н Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.

·   - "Амгалан дулааны станц"-д суурилагдах болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 1000 орчим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр баталлаа.

·   - Тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан арга хэмжээ хэрэгжүүлэх, олон улсын дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах талаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд, хариуг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.

·  - Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад үүрэг өглөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн аюулгүйн нөөц, хүн амын хэрэгцээний махны нөөцийг баталлаа. Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хонь, тэмээний ноосны урамшуулалд энэ онд шаардлагатай хөрөнгийг улсын төсвийн тодотголд тусгах, шинэ ургацаас үйлдвэрлэх малын тэжээлийн 40-өөс илүүгүй хувийг экспортлох, Сэлэнгэ аймгийн хадлангийн бүсийн тодорхой хэсгийг өнжөөн ургамлын ургалтыг сэргээх, Чойбалсангийн талын аймаг дундын отрын бүс нутгийн ашиглагдахгүй байгаа хэсэгт өөр аймгуудаас хадлан бэлтгэх зөвшөөрөл олгох, зам давааг өвөл, хаврын улиралд байнгын нээлттэй байлгах хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

·  - УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын хэд хэдэн санал тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    7 цаг 54 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    7 цаг 58 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    12 цаг 31 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    12 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    13 цаг 41 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    14 цаг 28 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    15 цаг 47 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 0 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    17 цаг 33 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    17 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    17 цаг 43 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    17 цаг 53 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    18 цаг 1 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    18 цаг 15 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    18 цаг 17 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    18 цаг 19 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    18 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 38 мин
  • Байнгын хороод хуралдана
    19 цаг 45 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    19 цаг 53 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК