
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагнаж өнөөдөр 11:30 цагаас Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон байнгын хорооны ажилтнууд оролцох юм. Тус байнгын хороо хаврын ээлжит чуулганаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл зэрэг нийгэмд хэрэгцээ шаардлага үүсээд буй хууль эрх зүйн зохицуулалтуудыг боловсруулан батлуулжээ.
Т.Энхэлээ