
УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ жилийн наадамд үрээ морио уралдуулахаар уяа, сойлгыг нь тааруулж яваа гэнэ. Гэхдээ аймгийнхаа наадамд уралдуулахаар бэлдэж байгаа аж. Түүнд тус морийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бэлэглэсэн байна. УИХ-ын гишүүн Д.Батцогтын хувьд улс төрийн ажлаас гадна Ховд аймгийнхаа уяачдын холбоог тэргүүлдэг. Тиймээс тэрбээр сүүлийн үед уяачид руу чиглэсэн хөрөнгө оруулалтаас гадна уяачдын холбоог бэхжүүлэх, аймгийнхаа адууны удам угшлыг сайжруулах чиглэлээр түлхүү ажиллаж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, энэ жил Ховд аймагт баруун бүсийн даншиг наадам болно. Даншиг наадмыг Галданбошигт хааны 370 жилийн ойн хүрээнд хамтатган тэмдэглэх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)