
Зун цаг болж ихэнх гишүүд амарсан учир төрийн ордон нам гүм байна. Харин энэ үед МАН-ын гишүүд амрахгүй ажиллаж байгаа аж. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, Ц.Нямдорж, Ж.Батсуурь, А.Тлейхан зэрэг гишүүд хуулийн төсөл дээр ажиллаж байна.. Харин бусад гишүүд нь орон нутаг, тойрогтоо ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа сураг дуулдав. Тиймээс МАН-ын гишүүдийг дагаж ажлын албаныхан нь мөн ажиллаж байгаа гэнэ. Дээрх гишүүдээс гадна Засгийн газрын зарим гишүүн ч өнөөдөр ажлаа хийж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)