
Наадмын дараа буюу энэ сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга БНАСАУ-д албан айлчлал хийсэн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг болох Ёнхап “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, УИХ-ын гишүүн Х.Баттулга хэд хэдэн хүний хамт Хойд Солонгосын нийслэлд ирлээ. Монгол Улсын Их Хурлын гишүүний айлчлал Хойд Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын хил рүү их бууны гал нээн ээлжит сүрдүүлэг хийсэн өдөртэй давхцав. Уг айлчлалын талаар хоёр тал тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” хэмээн мэдээлэв. Уг мэдээнээс харвал Өмнөд Солонгос манай гишүүдийг Хойд Солонгост айлчилахыг алдалгүй мэддэг аж. Мөн Х.Баттулгын айлчлалыг “Хойд Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын хил рүү их бууны гал нээн ээлжит сүрдүүлэг хийсэн өдөртэй давхцав” хэмээн улстөржүүлж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч” хэмээн тодотгосон нь анхаарал татаж байна. Бас ямар учраас Хойд Солонгост айлчлаад байгааг ч мэдэхийн тулд хоёр улсаас мэдээлэл авах гэж Өмнөд Солонгос оролджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)