
УИХ-ын чуулган завсарлаж гишүүд тойрог сумдынхаа ойн баяр наадамд оролцоод Төрийн ордон хөл хөдөлгөөн багатай байгаа. АН-ын гишүүд хэсэг хугацаанд амарна гэсэн бол МАН-ын бүлгийнхэн амралтгүйгээр ажиллана гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, шийдэх ёстой асуудал хуримтлагдсаар байгаа тул МАН-ынхан гишүүдээ хувиарын дагуу ажиллуулж байна. Тэд намрын чуулган эхэлмэгц нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой хэд хэдэн томоохон хуулиудыг өргөн барихаар ажиллаж байгаа. Ийнхүү хувиарын дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга асан Н.Энхболд Төрийн ордонд ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)