
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүлгээс төлөөлөгчдийн урамшууллаас татгалзаж, дүүргийн хөрөнгө оруулалтад зарцуулах санал гаргасан байна. Энэ саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа танилцуулж, дэмжигдсэн аж. Улмаар олонхийн саналаар дэмжигдсэн урамшууллын 410 сая төгрөгийг дүүргийн бүтээн байгуулалт, иргэдийнхээ төлөө хийх хөрөнгө оруулалтад зориулахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, иргэдээ сонсох ажил үйлчилгээнд зориулж, Иргэний танхим байгуулахад уг төгрөгийг зарцуулах аж.
Д.Дуулим