Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Монгол-Японы эдийн засгийн форумд оролцлоо

2014-7-22
0
ЖИРГЭХ

2014-07-22japan_big4        Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон Улсад хийж буй ажлын айлчлал өнөөдөр эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо КEIDANREN-тай хамтран зохион байгуулж буй Монгол, Японы Бизнес форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ удаагийн форум өргөн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ,  Монгол Улс түүхийн маш онцгой үед ямагт Япон улстай харьцаж байсан. Тухайлбал, Хубилай хаан Монголын эзэнт их Юань гүрнийг үүсгэн байгуулж байхдаа Японы эзэн хаанд хандан захидал илгээж байсан,  1911 онд Их Богд Жавзандамба Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Япон руу элч илгээж байсан, 1990 оны эхээр Монгол Улс социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжих эгзэгтэй, хүнд үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар Монгол Улсад бүр талын тусалцаа, дэмжлэг хүсэн захидал илгээж байсан. Энэ бол Монгол, Японы ард түмэн найрсаг харилцаа тогтоохыг үргэлжид эрмэлзэж ирсэний тод илэрхийлэл юм.

Япон Улс Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд зөвхөн өөрөө Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй бүс нутгийн бусад улс орон, Ази, Номхон далайн бүсийн олон улсын байгууллагуудаар Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсыг эгнээндээ нэгтгэх ямагт дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлье гээд “Хүний тусыг бүү март гэж монголчууд ярьдаг. Та бүхний тусыг монголчууд бид хэзээ ч мартахгүй. Япончуудын дэмжлэгт нэг онцлог бий. Энэ бол Японы тусламж, дэмжлэг ямагт нүдээ олсон дэмжлэг байсан. Монголын цахилгаан станцууд зогсч улс орон хөлдөх аюул нүүрлээд байсан хүнд үед, Улаанбаатар хотын нийтийн тээвэр зогсонги болсон үед, гал команд, эмнэлгийн түргэн тусламжийн машингүй болж байсан үед, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед чухамхүү япончууд ч тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг.
2014-07-22japan_big4
Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байна.Одоо манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааны шатанд ирлээ.Японы жирийн иргэдийн төлсөн татварын мөнгө Монголын ард түмэн хэцүү хүнд цагийг даван туулж, Монголын хөгжилд маш чухал дэмжлэг болсон. 1990-ээд онд дөнгөж төрсөн унага шиг Монгол өнөөдөр бие жагссан агт болжээ. Сүүлийн 10 жилд Монголын ДНБ хэд дахин өслөө. Эдийн засгийн гол түшиг тулгуур болсон хувийн хэвшил маань хөл дээрээ зогслоо.Одоо хувийн хэвшилдээ түшиглэн хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах цаг ирлээ.Тийм ч учраас өнөөдөр энд бид энэ уулзалтыг хийж байна” хэмээн хэллээ.

Хэдийгээр Монгол-Япон улсын харилцаа тасралтгүй хөгжиж ирсэн ч цөөн хэдэн компани, салбарын хүрээнээс халихгүй байгаа юм. Хоёр улсын хоорондын худалдаа эргэлт бага, ердөө 100 сая ам.доллараар хэмжигдэж, Японы шууд хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт хүрэхгүй байгаа нь хангалтгүй байгаа юм. Хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах цаг нь болсоныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын парламентын танхимд хэлсэн үгэндээ “цаг нь боллоо, одоо сэрцгээе” хэмээн илэрхийлж байсан. “Би одоо энэ үгийг дахин хэлмээр байна. Үнэхээр энэ үгийг ажил хэрэг болгох боломж ч бүрдлээ. Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохирлоо. Энэ шийдвэрийг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэлд өнөөдөр орой Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе бид хоёр гарын үсэг зурах гэж байгаагаа мэдэгдэхэд таатай байна” хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.

2014-07-22japan_big4Монгол Улс энэхүү хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг дөрвөн жилийн турш хийсний эцэст ийнхүү хоёр тал харилцан тохиролцож чадлаа. Ингэснээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Хоёр улсын эдийн засгийн харилцааны дүр зураг эрс шинэчлэгдэн өөрчлөгдөх нь цаг хугацааны л асуудал боллоо.

“Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд хоёр орны хувийн хэвшилдээ хоёр улсын Засгийн газар хамтарч дэмжлэг үзүүлье гэсэн шийдвэрт хүрлээ. Монгол бол онцгой байрлалтай орон. Хамгийн том газар нутагтай хамгийн их хүн амтай дэлхийн хоёр гүрэнтэй бид хиллэж байна. Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэг бол хамтарч энэ том зах зээлд хүрэх хоёр талын эдийн засгийн эрмэлзэл давхцаж байгаа ” гэлээ.

President.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    3 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    1 цаг 2 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    3 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    13 цаг 24 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК