
УИХ-ын дарга З.Энхболдын хувьд энэ сарын 16-нд ээлжийн амралтаа аван Өвөрхангай аймгийг зорьсон бөгөөд Өнгөрсөн хугацаанд тэрээр тус аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд оролцсон юм.
Одоо тэрээр Баянхонгор аймагт болж буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслолд оролцож байгаа аж.
УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болзошгүйг сануулж байсан. Гэхдээ ээлжит бус чуулганы тов одоогоор тодорхойгүй байна. Энэ үед МАН-ын зарим гишүүд Төрийн ордонд ээлжээр ажиллаж байгаа сурагтай.
24tsag.mn