
Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь халх голын байлдааны ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах, хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, үндэсний эх оронч үзлийг дэлгэрүүлэн эх түүхээрээ бахархах сэтгэлийг хойч үедээ төрүүлэх явдал юм.
Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг ирэх наймдугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын эхний долоо хоногт багтан Монголд айлчлах аж.
Zasag.mn