
Айлчлалын эхэнд буюу яг одоо Канадын Гадаад харилцааны сайд Ж.Бэйрд Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улс, Канад улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар харилцан санал солилцож байна.
Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Уулзалтын дараа Канадын Гадаад хэргийн сайд УИХ-ын дэд дарга М.Энхболдод бараалхана.
24tsag.mn