МАН-ынхан зуны амралтын хугацаанд ээлжлэн ажиллаж байгаа. Тэгвэл тус намын дарга бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Төрийн ордонд ажиллаж албан уулзалтууд хийж байна. Энэ хүрээнд тэрээр өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг хүлээн авч уулзав.
Уулзалтьн эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд түүний 2013 онд Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлон тэмдэглээд ноён Жон Рассэл Бэйрдийг Монгол улсад тавтай айлчлахыг хүссэн юм. Мөн тэрээр хоёр орны парламентын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгааг дурдаад цаашид хоёр талын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тулгуурлан бусад салбарыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Харин Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар төдийгүй хоёр улсын батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
24tsag.mn