Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Монгол Улсад айлчилсан Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд өнөөдөр нутаг буцлаа.
Тэрээр Монголд айлчлах хугацаандаа өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхсан юм. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдтой ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, хамтарсан мэдэгдэл гаргасан. Хамтарсан мэдэгдэлд хоёр тал уул уурхай төдийгүй хуулийн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллахаар онцолсон байв.