Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхимыг аймгийн музейд байгуулжээ. Энэхүү танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлийг үзмэр болгон тавьсан бөгөөд төрийн тэргүүнтэй холбоотой бүхий л мэдээллийг цахимаар үзэх боломж юм байна.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь 1963 оны 3 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн билээ.
24tsag.mn



























































