Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ынхныг “хорлон саатуулагчид” гэж мэдэгдэхийн цаана ямар айдас байна вэ?

2014-8-01
0
ЖИРГЭХ
  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын эсрэг хоёр дахь сумаа тавилаа. Өнгөрсөн намраас эхлээд Ерөнхий сайдын охин, хүргэн, туслах, зөвлөх, хамаатан гээд олон хүнийг хууль хүчний байгууллагынхан сонирхох болсон юм.
 p4guepi0m982elfedgg4039gn   Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын эсрэг хоёр дахь сумаа тавилаа. Өнгөрсөн намраас эхлээд Ерөнхий сайдын охин, хүргэн, туслах, зөвлөх, хамаатан гээд олон хүнийг хууль хүчний байгууллагынхан сонирхох болсон юм. Ерөнхий сайдын ойрын хүрээллийн ийм олон хүнийг шалгасан түүх Монголд байтугай дэлхийд байхгүй биз. 1912 онд Монголын анхны Ерөнхий сайдаар Т.Намнансүрэнг томилсон байдаг. Түүнээс хойшхи хугацаанд нийт 28 Ерөнхий сайдыг томилжээ. Бас цөөнгүй хүн улиран сонгогдсон юм. Тэдгээрийн хэнийх нь ч ойрын хүрээллийг ингэж өргөн фронтоор шалгаж байсангүй. Харин Н.Алтанхуягийнхныг л шалгаж байна. Тийм учраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хавар “МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн хэвлэлээр зарлаж “дайснуудаа” дуудан эхний сумаа тависан юм.

Тэгвэл гурав хоногийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас цагдан хорилоо. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг яаран сандран мэдэгдэл гаргалаа. Монголын түүхэнд төрсөн 28 Ерөнхий сайдаас хэн нь ч хууль хүчний эсрэг мэдэгдэл гаргаж байсан түүхгүй. Н.Алтанхуяг бас л анхдагч боллоо.

Ерөнхий сайдын мэдэгдлээс харвал айсан, сандарсан өнгө аяс илэрхий харагдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нүүрс хөтөлбөр иргэдийн талархал хүлээсэн, нүүрсийг хямдруулсан, амжилттай хэрэгжсэн” гэх мэтээр мэдэгдэв. Тэр ч бүү хэл “нүүрс хөтөлбөрийг зогсоох гэсэн, Засгийн газрын нэр хүндийг унагах гэсэн, хорлон саатуулах үйлдэл” мэтээр дэмийрлээ. Хуулийн байгууллага “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн байж магадгүй гэж шалгах нь яахаараа “хорлон саатуулах” ажиллагаа болдог билээ? Ингэж яривал АТГ-ын хийсэн бүх ажиллагаа “хорлон саатуулах” ажиллагаа байсан уу? Эсвэл Ерөнхий сайдын ойрын хүрээллийг шалгах нь “хорлон саатуулах” ажиллагаа болдог уу? Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хүн ийм болчимгүй мэдэгдэл хийж болох уу даа? Тэр үнэхээр их айжээ. Уг нь хамтрагч л биш бол юундаа айхав дээ? Харин ч “сайн шалга, асуудал байвал гаргаад ир, итгэл даагаагүй наад нөхрийг чинь халаад өгье” гээд сууж байх ёстой биз дээ?

Эсвэл Л.Гансүх “Ерөнхий сайдаа та намайг хамгаалахгүй бол хөтлөлцөөд аавынх руу явна шүү” гэж Засгийн тэргүүнийг минь дарамталсан юм биш байгаа? Ийм өнгө аяс Ерөнхий сайдын мэдэгдэлээс ч харагдаж байна. Тухайлбал “Нүүрс хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм” гэж Л.Гансүхийгээ өмөөрөв. Эсвэл өмөөрч байгаа дүр эсгэв үү? Засгийн газрын тэргүүн ингэж нэр заан өмөөрөөд байгаагийн цаана нэг учиг зангилаа байна АТГ-ынхаан! Ард түмэн ингэж хардаж байгаа тухай яриа өчигдөр тасарсангүй.

Ер нь АТГ бол “Нүүрс” хөтөлбөрөөс албан тушаалтнууд 3.6 тэрбум төгрөг завшсан байж магадгүй л гэж шалгасан. Түүнээс биш Н.Алтанхуягийн хэлээд байгаа шиг нүүрсийг хямдруулсан, иргэд талархасан, сайн арга хэмжээ болсон гэдгийг шалгаж тогтоох гээгүй шүү дээ. Тэгээд ч “Нүүрс” хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн эсэх нь АТГ-д бараг л падлийгүй асуудал. Үүнийг Ерөнхий сайдад хэлээд ойлгуулаад өгөх хүн байна уу? Авлигачид олны дэмжлэг авсан арга хэмжээгээр дамжуулж мөнгө угаахдаа тун гаргуун болсон. Тэр нарийн арга “Нүүрс” хөтөлбөр дээр л хэрэгжсэн бололтой. Түүнийг Ерөнхий сайд нэр төрөөрөө дэнчин тавин хамгаалж “хорлон саатуулагчидтай хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгдэхийн цаана ямар айдас байгааг бас шалгамаар байна!

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • АТГ хүнийг хорьж шалгадаг газар биш (202.126.89.179)
    АТГ дарга хурц бид мэдээлэл цуглуулна. цуглуулсан мэдээллээрээ ерөнхийлөгчөөс эхлээд бүгдийг өөрийн хүссэнээрээ хөдөлгөнөө гэдэг нь л хэрэгжээд эхэлж дээ. бас ч гэж улс орны засгийн газар байна даа дотоод хэргийн яам шиг газрынханы хүссэнээр хөдөлж болохгүй шүү сайдаа. тэмцэх хэрэгтэй дэмжих болно.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • зчин (103.9.91.40)
    ХОГНЫ УУТАНД ХИЧНЭЭН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЖ БАЙНА АА?НӨГӨӨ НҮҮРС САВАЛДАГТАЙ ЯГ НЭГ АДИЛХАН БАЙГАА ШҮҮ,Хогны уут тэр тусмаа ч ёстой илүү зардал,харинч хогны уут байгаль дэлхийг бузарлаж өөрөө хог болон салхинд хийсч янз бүрийн өнгөөр хотыг бузарлаж байна,Хогны уут огт хэрэггүй,хогоо хашаандаа иргэн бүр бөөгнүүлж байгаад хогны машинд ачих бүрэн боломжтой шүүдээ,Идэж ууж ашиглах нэг арга?Хэн санаачилсан юм болоо,Батүүл ээ?огт хэрэггүй юманд хөрөнгө мөнгийг өч төчнөөнөөр үрж байхаар хөдөөний нэг суманд цэцэрлэг,сургууль бариад өгчих хэрэгтэй баймаар,Ер нь төрд гарсан зарим хүмүүс ИДЭЖ УУХАА эхний ээлжинд бүлэглэлийн хэмжээнд зохион байгуулдаг хамттарагчтай болсон болтой,ТӨР ХЯНАЛТАА ТАВИХ ЦАГ БОЛЖЭЭ,АТГ- харин альч нам гэхгүйгээр овоо гараа сайтай шалгалт явуулдаг болж байх шиг байна,өмч хөрөнгөтэй нэр холбогдсон албан тушаалтаныг хэн ч байсан хорьж байгаад шалгаад бай,?цаашдаа үргэлжлүүлээд бай,бүү шантар,хуулинд юу гэж заасан байна,тэр дүрмээр яв?танил тал,албан тушаалтнаас бүү ай,бүү тал зас,шудраг бай?ШАЛГАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЖ ИДЭЭ БЭЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫГ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРУУЛЖ ЦЭВЭРШҮҮЛЭХ ДЭГЛЭМД СУРАЛЦУУЛМААР БАЙНА,НЭР НЬ ТОДОРХОЙ ГАДААДЫН ОФФШОР ДААНСТАЙ БАЯРЦОГТЫН АСУУДЛЫГ ОРХИЖ ХЭЗЭЭЧ БОЛОХГҮЙ,УИХ-н дэд даргын суудлаас огцорх юу ч биш,тэртэй тэргүй огцрох ёстой,огцорчлоо гээд нэр хэмээж байгаа бол БАЯРЦОГТ их андуурсан хэрэг,дараагийн ээлжээ хүлээх ёстой,мөн Баяр гэгч нөхөр байгааг АТГ-ЫНХАН мэдэж байгаа шүүдээ,дахин шалгаж тооцоо хийх хэрэгтэй,ард түмний татварын мөнгө байгаа гэдгийг ойлгох биздээ,эргүүлж өг
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • зочин (103.9.91.40)
    АЛТАНХУЯГ САЙД ГУАЙ ЮУНДАА САНДАРЧ БАХАРДАНА ВЭ?ЮУЧ БОЛООГҮЙ БИЗДЭЭ,ГАНСҮХ НҮҮРС ШУУДАЙЛЦАХ АЖИЛ ХИЙГЭЭЛ БИЗДЭЭ,ШАЛГУУЛАХААР ХОРИГДООЛ БИЗДЭЭ,ТА ЮУНДАА САНДАРАА ВЭ?ЯАСАН ОЛУУЛАА ШОРОНГ ЭРГЭЭ ВЭ? Н.ЭНХБАЯРЫГ ЯАГААД ИРГЭЭГҮЙ ЮМ БЭ?,ТЭР ТУСМАА ЭНЭ ХҮНИЙГ ИРГЭХ ЁСТОЙ БИЗДЭЭ,ЮУЧ ИДЭЭГҮЙ ХИЛС ГҮТГЭЛГЭЭР ОРСОНЫГ МЭДЭЖ БАЙСАН БИЗДЭЭ??????ЯАГААД ИХ САНДАРВАА,САНДАРСАНЫ ХЭРЭГГҮЙ АЛТАНХУЯГ САЙДАА,ЕР НЬ ОН ГАРСААР ӨӨРТЭЙ ЧИНЬ ХОЛБООТОЙ ,МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ТЭРБУМААР ЯРИГДААД БАЙХ ЮМАА,ХОЁРЫН ХООРОНД ИНГЭЖ ОРООЦОЛДОЖ БАЙХААР ҮНЭН БОДИТООР НИЙТ МОНГОЛЧУУДАА САЯХАН ЯАЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ,ТЭР НЬ ШИГ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД УЧРАА ОЛООЧДЭЭ,ЗОВОХЫН НЭМЭР,ӨӨРӨӨС ЧИНЬ ЗОВОХ ЮМ,Ардчилсан намын минь нэр таниас болж ёр хөөдөгдө₮ж байна шүү,ер нь ч ажилын үр дүнч сульдаандаа орчихлоо,сайн дураараа огцорсон чинь дээр бишүү гэж зөвлөе.Гансүхийн төлөө бүү санаа зов,харин АТГ-ыг үнэч шудрагаар сайн шалга,учир дачирыг нь ол гэдэг байгаа даа,өөрийнхөө төлөө зөвхөн явдаа,Гансүхийн төлөө санаа бүү зоволдоо,тайван байгаарай
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    turiin idee beeriig shahaj bga atg-hand amjilt husie.ene erchin deer ni erunhiilugch busad nam evseluud demjeed daramt shahaltand oruulalgui ajiliin hiilgeed uguusei.bayar hurgie.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    atg-han mundag bna.mongol ulsiinhaa umch hurungiig luivarchidaas sain hamgaalj bna.nam-n ner sur 2-g buruugaar ashiglaj idej uudag turiin tolgoid garsan mafi-g ah duu hamaatan sadnaaraa turiin ner barij zalilan hiideg buleg etgeeduudiig buudaj alsan ch bagdana.altankhuyg gedeg krestnii otets-g ch gesen horij shalgah heregtei.atg-hand bayar hurgie.tsaashid aij hulchiilgui erh ymband daragdalgui zorigtoi bgaarai.ta nar shuu.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • irgen (112.72.13.96)
    Zadgai tsagaang ooriin sain shalgaval tarna
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Алтанхуяг огцор (182.160.2.84)
    Алтанхуяг Тэмүүжин 2 таарна даа яг.Хуулийг гууль болгосон гөлөгнүүдэд төрийн төмөр нүүрийг харуулааааааааааааааа
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • zochin (202.70.46.205)
    Enhbayriig barihad ene hamgaalaad bgaa humuus adilhan hamgaalj omgoolj setgegdel bichihgui yaasan yum be. Kķ
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • эх орон (202.21.113.141)
    Залгаад Бат үүлийн хогний уут,гудамж төсөл үүнийг ч сайн шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй Эдгээр хүмүүсийн мууг үзэх гээд байгаа хэрэг огт биш. Эдгээр нөхдүүд чинь эдийн засгийг элгээр нь хэвтүүлж ард түмний мууг үзээд байна. Сайн байна АТГ-ынхаан сайн шалга үнэнийг мэдээл. Та нар улс төржөөгүй гэдэгт бат итгэж байна. Харин луйварчид улс төржүүлэх гэж оролдоод байна
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    Энэ Монгол үлсад Гитлерийн үеийн Гестап шиг юм ажиллаж эхлээд байгаа юм биш үү
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.20)
    Энэ Монгол үлсад Гитлерийн үеийн Гестап шиг юм ажиллаж эхлээд байгаа юм биш үү
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Ерөнхий сайдын ойрын хүрээллийг шалгах нь “хорлон саатуулах” ажиллагаа болдог уу? Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хүн ийм болчимгүй мэдэгдэл хийж болох уу даа? Тэр үнэхээр их айжээ. Уг нь хамтрагч л биш бол юундаа айхав дээ? Харин ч “сайн шалга, асуудал байвал гаргаад ир, итгэл даагаагүй наад нөхрийг чинь халаад өгье” гээд сууж байх ёстой биз дээ?
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Миний мэдэхийн хамгийн дампуу Ерөнхий сайд Алтанхуяг. Хүчний байгууллагын ажлыг ч хийлгэхгүй байна. Авилгалтай тэмцэх газар сайн ажиллаж байна
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    батнасан зөв хэллээ. яагаад айгаад бүгдийг нь шалга.тэр тэмүүжинг ч гэсэн шалга.АТГ амжилт хүсье
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Залгаад Бат үүлийн хогний уут,гудамж төсөл үүнийг ч сайн шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй Эдгээр хүмүүсийн мууг үзэх гээд байгаа хэрэг огт биш. Эдгээр нөхдүүд чинь эдийн засгийг элгээр нь хэвтүүлж ард түмний мууг үзээд байна. Сайн байна АТГ-ынхаан сайн шалга үнэнийг мэдээл. Та нар улс төржөөгүй гэдэгт бат итгэж байна. Харин луйварчид улс төржүүлэх гэж оролдоод байна.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.40.159)
    хувааж идсэнгүй гэж хоорондоо алалцаж байгаа нь ил боллоо.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • unshigch (178.196.98.61)
    eronhii hulgaich 2-naa ideed Boss-daa tatvaraa toloogui uchir tootsoogoo boduulah iostoi. eronhii hulgaichiin buh ur huuhed hamaatan sadan ergen toirnii hureelliig sain shalga, ted delbertlee ideed hugel ni nudeeree garch baina
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Нүүрсний зөрүүгээс л гэхэд 14,5 тэрбумыг цохьсон байна ш дээ
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.193.17)
    Baganuuriin nuursiig gazar deerees 1 tn-g 28 myangaar l avdag shuu dee. Uuniig 3 nugalj zarsan baina Altanhuyagaa
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Их л сүржин эхэллээ ,дараа нь буруугүй байжээ гээд тавиад явуулчихавдаа ийм юм дээдсийн хэрэгт гараад байнаа
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.33.227)
    алтанхуягийг хоолой дахь олс чангарч эхэллээ.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • transparence (60.51.27.145)
    хулгай хийсэн албан тушаалтнууд төрийн хуулийн өмнө бөхийдөг болсон цагт л Монгол улсад хөгжил ирнэ. АТГ-ын залуусаа урагшаа амжилт.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • зочин (202.21.113.202)
    АТГ -д Монголчууд юуг сайн хийсэн гэдэг огт хамаагүй шүү дээ сайдаа. Юуг муу хийсэн, хэн алдаа гаргасан, тэр нь хэнд ашиг авчрах вэ гэдэг л чух*****
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    ingej bolohuu
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Баавгай (103.26.193.14)
    Алтанхуяг сайд болиоч ээ. Ичээч.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    2 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    2 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    12 цаг 24 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК