
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зорчигч үйлчилгээний “Улаанбаатар” төв буудалд УБТЗ, ОХУ-ын РЖД нийгэмлэгийн ололт, ажилтын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг үзсэний дараа railbus-аар төмөр замчдын өдөрлөгт очлоо.
Төмөр замчдын баярын өдөрлөгийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тус байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагнах ёслолын арга хэмжээ боллоо. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай 92 дугаар тоот зарлигт “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэн, өөрсдийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагнав” гэжээ.
President.mn
Сэтгэгдэл (2)