Улсын Их Хурлын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яамны зөвлөх Оганов Артем Валерьвичийг өнөөдөр /2014.08.04/ хүлээн авч уулзан Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга, Ё.Отгонбаяр болон Монголын энхтайван, найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, орлогч дарга Л.Сайханцэцэг, тус байгууллагын гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Максим нар оролцож харилцан санал солилцсон юм.
1939 онд Халх голын дайныг удирдсан Зөвлөл Холбоот Улсын маршал Георгий Константинович Жуковын тухай өгүүлсэн баримтат киног Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам манай улсад авч ирэхээр болов. Харин Монголын энхтайван, найрамдлын байгууллага эх хэлнээ орчуулан олон нийтэд толилуулахаар тогтсон юм.





























































Сэтгэгдэл (4)