
Төрийн ордон хэд хоногийн өмнөөс хөл хөдөлгөөн ихтэй болоод байгаа аж. Тухайлбал, БНХАУ-ын даргын айлчлалын бэлтгэл ажлыг Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр хариуцан ажиллаад завгүй гүйж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Цог, С.Одонтуяа, Ц.Оюунбаатар, Г.Уянга нар энэ долоо хоногт ажилдаа оржээ. Харин УИХ-ын дарга З.Энхболдын хувьд ээлжийн амралт нь өчигдөр дуусч, ажилдаа орсон байна. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллажээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нийслэлд ажиллаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)