Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан нам мэдэгдэл гаргажээ

2014-8-06
0
ЖИРГЭХ

ардчилсан намМОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ТАНАА

Монгол Улсын хариуцлагатай бөгөөд эгзэгтэй, дэлхийн болон дотоодын эдийн засгийн тааламжгүй цаг мөчид Монгол түмнийхээ итгэлийг хүлээн төрийн өндөр алба хашиж байгаа журмын нөхдийнхөө амгаланг айлтгая.

Улс орныхоо хувь заяаг бүрэн хариуцах боломжийг олж авах гэсэн Монголчууд бидний 320 жилийн хүсэл тэмүүлэл зөвхөн Ардчилсан хувьсгалын ачаар биелсэн билээ. Энэ бүхнийг авч ирэхэд манлайлан оролцсон Та бүхэн, мөн журмын олон нөхдийн маань хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл, итгэл үнэмшилийн үр шим гэж үздэг. Тийм ч учраас бид “замд суусан туулайнаас” илүүтэй анхдагчдынхаа, Та нарынхаа үгийг сонсож, зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж бие биенээ түшиж ирсэн.

Бид чулуужсан хатуу зохион байгуулалттай, цээжиндээ гарсан түймрийнхээ утааг хамраараа бургиулдаггүй, засгийн эрх мэдэл, зөөлөн суудлын төлөө үнэтэй бүхнээ золиослохоос ч буцахгүй өнөөгийн сөрөг хүчин болох “хойд эхийн хатуу гар доор” улс төр хийх хувь тавилантай нүүр тулсан.

Бид алдсан, асгасан, хагарсан мөч бүрийдээ гамбир болтлоо нүдүүлж, чилийсэн 20 жил гудамжинд лааз өшиглөж, зарим нөхөд маань өнөөдрийн сайханыг ч үзэж чадсангүй.

Бид олох, ялахын заяа байсан ч оршоох, тогтоохын туршлагаар дутсан. Сөрөг хүчин бидний алдаан дээр амжилттай тоглож, дараагийнх нь сонгуулиар их хуралд суудалгүй болгож, Ерөнхий сайд, намын дарга маань ч гудамжинд гарч байсан гашуун түүх бидэнд олон бий.

Юунаас болж, яагаад ийм байдалд хүрч байсныг өдгөө төрийн өндөрлөгт суугаа Та гурав маань дэндүү сайн мэдэж байгаа!

Тэр үед бид яг өнөөдрийнх шиг хоорондоо чулуу нүүлгэлцэж, хэсэг нөхөд маань сөрөг хүчинтэй нийлж засгаа унаган намаа хорлож, нөхдөө гайтуулах өс хонзонд автсан бүлэглэл үүссэн байсныг мартах учиргүй. Бүр байтлаа эрх баригчдын зэвсэг болсон хүчний байгууллагын гарт журмын нөхөд маань өртөж, ганц үзэг, өмдний тэлээ бэлгэнд авсныхаа төлөө шоронд орж, алтан амь насаа алдаж байсныг хэлэх юун!

Гашуун түүх олон бий. Нэг лидерийнхээ амийг хороолгож, түүгээр нь 10 жил улс төр хийсэн. Эрхэм Ерөнхийлөгчийн маань анхны Ерөнхий сайд хийх үеийн, өмнөх засгийн дан дээлтийг давхар болгон байж байгуулсан Засгийн газрын гишүүдийн зургийн цомгийг харахад хоёр сайхан анд маань өнөөдөр бидний дунд алга.

Гэтэл яг одоо, өнөөдөр бид ямар байдалтай байна.С.Зориг агсны хэлснээр Улсынхаа эрх ашгийн дээр өчүүхэн бүлгийн эрх ашгийг тавьж явсны гайг дэндүү хатуу амссаны ул мөр арилаагүй, утаа нь уугисаар, урьдны алдаагаа давтсаар, өрсөлдөгчид хөх инээдээ барьж ядсаар сууна.

Ардчилсан намын үе үеийн журмын нөхөд Танарыг шилж сонгон дэмжин, дагаж яваа. Та нарыг “Хан тэнгэрээс нисдэг бор морийг нь аваад ир гэж явуулснаас нисдэггүй бор морь унаад ир” гэж дээш гаргаагүй.Ханцуйдаа хутга нууж, хоорондоо толхилц гэж дээш гаргаагүй.

Өчүүхэн жижиг эрх ашгаа хойш тавьж, улс орноо бодож, улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэж олон удаа итгэл сэтгэлээ харамгүй өгцгөөсөн.Заримыг чинь ардын хүүгийн хүрч зүүдэлшгүй сэнтийд олон ч удаа итгэл хүлээлгэн суулгалаа.

Гэтэл өнөөдөр зарим үйл ажиллагаа савнаасаа хальж, төрд шургасан луйварчдын гараар анд нөхдөө ангуучилж эхэллээ. Газар даахгүй дээ гэмээр авилгач луйварчид шалгагдахгүй байхад хийж бүтээе хэмээн зүтгэж яваа журмын нөхдөө захиалгатай гэмээр айлгаж ичээх боллоо.

Бид Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан Улсын Их Хурлын даргатай, Ардчилсан Ерөнхий сайдтай боллоо хэмээн бахархаж явсан сайхан цаг салхинд хийсэж,одоо бие биерүүгээ чулуу нүүлгээд сууж байгаа Ардчилагчдыг л харж байна.

Олон түмний дэмжлэг авахын тулд ардын дайсан бэлтгэх, нийгмээр нь шүүлгэх, хараалгах, авилгач идээчийг илрүүлэх нэрээр өчүүхэн зорилгоо хэрэгжүүлэх гэсэн хэсэг бүлэг нөхдийн уувайгүй үйлдлийг л харж байна.

Бид шудрага ёсыг тогтоож, авилгатай тэмцээд өгөөч гэж байгуулснаас бус ажил хийж байгаа, баялаг бүтээж байгаа хүмүүсийг бөөнөөр нь хорьж, хэлмэгдүүлж, хуучны До яам шиг мангасыг босгож ирэх гэж 25 жил халуунд халж, хүйтэнд хөрж тэмцээгүй юм аа. Энэ бидний байгуулах гэсэн нийгэм биш ээ!

1990 оны хувьсгалд идэвхтэй оролцож, МОХ-г толгойлж явсан Лу.Болдын хэлснээр 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ. Мэдүүлэг авахын тулд  хорьдог. Хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг. Авсан мэдүүлгээрээ буруутгадаг, ялладаг. Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Ямар нэг хэрэгт захиалгаар холбож шалгаад  хэргийг нь тулгадаг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна. Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн.Гэтэл хориод жилийн дараа яг хуучны НАХЯам шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон сууж байна.

Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчрав, хүний эрх, эрх чөлөө хаана байна.Үүнийг дахиж нэг бодох цаг иржээ. Өнөөдөр олон гэргий дэрээ норгож, үрс нь хичээлдээ явахаас халширдаг болсоны хариуцлагыг хэн хүлээх вэ.

Ардчлалынханыг өөрсдийнх нь гараар нугаслах ажиллагааявсаар байгааг харсаар л суух уу. Өнгөрсөн гашуун түүхийг бүү март. Үргэлж санаж яв!

Намын эв нэгдэл, дотоод сахилга бат цаашилбал улс орныхоо эв нэгдлийг хангах үүрэгтэй Аюулгүй Байдлын Зөвлөлийн эрхэм гурван гишүүн,  журмын нөхөд минь ээ! Та бүхэн хүний хэлээр ярьж, төрийн зангарагаар шийдэж Улс орныхоо эрх ашгийн дээд эрэмбийг хангахын төлөө бололцоотой бүхнээ хийгээч ээ!

Чухам өнөөдрийн Монголд улс төрийн, нийгмийн, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах гол хүчин зүйл эв нэгдэл дээр, түүний дотор Ардчилсан намаас томилолт дэмжлэг авсан Та гуравт л бий.

Бид хангалттай хагаралдаж, тарж бутарч, салж сарниж явсан.Тэр цаг нэгэнт өнгөрсөн. Харин үргэлжлүүлэх хэрэг үгүй билээ.

Та бүхнийхээ гэгээн мэлмий, мэргэн ухаан, холч бодолгод найдсаар байгаа, анхааралтай ажиглан суугаа бидний үгийг сайтар ширгээн болгооцгооно уу.

АРДЧИЛСАН НАМЫН ЖУРМЫН НӨХДӨӨС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • janik (49.0.135.113)
    huuchnii sotsial demokratiin suurin deer negdene. huchtei 3 dagch huchin bolno daraa ni toogoo deeshluulne
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • АРДЧИЛСАН НАМ (103.26.193.10)
    ЖУРМЫН НӨХДИЙН БИШ ЯЛТАНХУЯГИЙН Л ЗАХИА БАЙНА. ЯАХ ГЭЖ ШИНЭЧЛЭЛИЙН ГЭХ НЭРИЙГ АШИГЛАЖ СҮЙТГЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛСАН ЮМ . ТЭГЭЭД Ч АРДЧИЛСАН НАМЫГ НЯМДОРЖ, ТОЧИГОДОРЖ ХОЁР УДИРДАЖ ТАГНУУЛЫН ҮҮРГЭЭ САЙН ХИЙЖ БАЙНА. ЯЛТАНХУЯГ ИДЭХИЙН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ НӨХӨР БАЙНА. НАМДАА ХАЙРТАЙ БОЛ АТГ БИШ АЛТАНХУЯГТАЙГАА БАЙЛД
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.193.9)
    Муу чонын гэдсэнд шар тос зохихгүй гэгчээр идэж уухын донтонгуудад албан тушаал зохихгүй юм байна доо
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.193.11)
    тэгээд яах гээд байгаа юм улсаа дампууруулахыг зүгээр хараад суух юмуу
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • irgen (103.26.193.22)
    an namiihan gej de altankhuyagiin l bichuulsen yum bna shde bi ene namd elseed 7 jil bolj bna odoo bi ene namaas garch bga shal hudlaa yum bna bi lav dahij yamarch nad elsehgui mgl eh ornoo gej boddog nam alga bna
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.43.162)
    AH-iin dargaa mengenii hansh mash iheer unaj bidnii amidral hetsuudlee tetgever haana ch hurehgui baina Iim ued medegdel gargahgui baij huuli zerchsen zuil haitsaalj nam medegdel gargasand gaihaj baina
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.207)
    ARDCHILSAN NAM 199200 OND ZASGIIN ERH BARIJ BAIHAD TUUNII ZASGIIN GAZRIIN GISHUUN HUULI ZUIN SAID ABLIGA ABSAN HEREG ENE SHUUHEER TOTOOGDON YAL ABCH BAISAN ONKKDORIIN ARDVHILSAN NAMIIN ZASGIIN GARIIN HUULI ZUIN SAID ENE MONGO UGAASAN HEREGT ABLIGATAI TEMTSEH GAZART SHALGAGDAJ BAIGAA HERGIIN EZENTEI OORIIN SANAANCHLAN BATLUULSAN HUULI ZORCHIN BAIJ ERUUGIIN HUULID ZAASAN GEMT HERGIIG UILDEJ ERONHII SAIDTAIGAA HAMT HEREG HIIJ YABAA HUULI ZUIN SAIDAA YAJ HAMGAALJ IIM MEDEG;EG GARGAJ CHADAJ BAINA HUULI BIELUULEHGUI ERONHII SAID HUULI ZUIN SAID DEER HUULI OOROO YABJ OCNO
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • надаа аврал хэрэгтэй (202.21.113.110)
    одоо ард түмнээ бодолдоо бид одоо үхлээ шүү дээ жаахан юм хийгээл татвар данс хааж байгаад дээрэм шиг авна АН намыхан минь одоо л жаахан өөрчил бид уулна та нарыг дэмжсэн шүү дээ одоо аврал байвал улаан уу цэнхэр
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.11.107)
    алтанхуягийн засгийн газар монголын эдийн засгийг сүйрүүлж ардчилалын нэрийг унгаж байгаа юм биш үү ард түмэн нэг үеээ бодвол улс төрийн мэдлэг нь дээшилсэн шүү дээ 96 онд ардчилал төрийн эрхэнд гархад банк дампуурч өмч хувчилал идвэхжиж байсан одоо энэ үед улс орны нэрээр хэдэн тэрбумын долларын өр тавьж үрэн таран хийж монгол төгрөэний ханш 1900 д дөхлөө энийг тэгээд сайн засаг барьж байна гэхүү... нүдэн балай чихэн дүлий суугаад эвлэрэээд бай нэж байгаа юм уу
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    AN aa tanai ner hvnd duussaan. bid odoo demjihgvi ee
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • icheechee (162.199.226.113)
    Ardchlal duussan ard tumen oilgoson ta nr laazaa ushigluud ysbj bai
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.38.68)
    ардчилал.. шударга ёс ярьж 24 жил төрийг түвээлээ. одоо журмын нөхөд нь хулгай дээрэм хийж байгаа нь зөв гэж байгаа юм бна. аргагүй... өөрсдөө ч байгаа албан тушаал дээрээ 16 оныг хүртэл тухлах гэсэн санаа юм байх даа.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.20.155)
    АН сүйрлийн үедээ аргаггүй л иржээ. Хэн сүйрүүлж байна. Норовын Алцанхуяг шүү дээ.Энэ хүн ямар ч их шунахай совдог сэтгэлтэй, ичих нүүргүй луйварчин бэ? Ийм луйварчнаа өмгөөлж эхлэх юм бол АН арчигдах ёстой. Хаана байна тэр, авилгагүй нийгмийг цогцлооно, ард түмний амьдралыг дээшлүүлнэ гэж лозогноод байсан чинь, Харин Н. Энхбаяраас илүүтэйгээр идэж ууж байгаа юм биш үү? Энхбаярыг нурсан байшин, өмрөхсөн зочид буудлыг бага үнээр авлаа гээд юу болж байлаа, энэний дэргэд Норвын хүүхдийн идсэн зүйл бол үнэхээр ичмээр юм байна.Ядуу ард түмэндээ нүүрс дамлан зарсан хар захын луйварчин байна даа. Идэж уух сэтгэлээр ингэж хандсан Алцанхуяг одоо лаазаа өшиглөөд яваарай. Гутамшигт амьтан.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.20.155)
    Хамгийн гол нь өөрийн ***** сэтгэл, арчаагүй идэх гэсэн зорилготой Алтанхуягтаа хандаачээ. Алтанхуяг монголын төлөө хуулиа дээдлэн цэвэр ажилласан бол ийм юм болох уу?? Алтанхуяг амин хувийн эрх ашиг, гэр бүлийн болон найз нөхдийнхээ эрх ашгийг урьдаа тавьж, улс орон, ард түмнээ мартан мал мэт үзэж байнаа.Ерөнхийлөгч, УИХ-ын даргаа энэ хүндээ арга хэмжээ авахгйү бол энэ байдлаараа үргэлжлэх юм бол АН үнс адил хийсэх тавилан чинь ирчихээд байна.Хууль бус үйл ажиллагаа хийсэн, мөнгө угаасн, ченждидсэн нь үнэн бол шалгах хэрэгтэй, Шалгахын тулд хорьж байна гэж ойлгож байгаа, харин Алтанхуяг хууль бусаар гүйж очоод байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ мэдэгдэл чинь төрийн 3 өндөрлгөө ямар ч хууль бус, мөнгө угаасан хэрэг хийсэн ч гэсэн хоорондоо толхилцолгүй дарагдуулаад өнгөрөө, хайцаал гэсэн тушаасан өнгө аястай байна. Ийм байдлаараа байх юм бол танай АН үнс нурам адил арчигдах болноо. Ард түмэн гэдэг мянган нүдтэй, түмэн сонортой шүү, битгий басаарай. Энд бичигдсэн өнгө аясаар бол Алтанхуягийн идэж уусан, мөнгө угаасан нь зөв байж таарах гээд байна.Энийг нь шүүлгэх хэрэггүй,хав дар, хайцаал гэсэн сүрдүүлэг юм уу хайшаа юм.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Ардчилалыг дэмжигч (202.21.106.101)
    Олхиогүй, хүн чанаргүй, зөвхөн хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалсан ийм мэдэгдлийг зөвхөн АН нэрийн дор хуйвалдсан, хуучин нийгэмд гологдол болж явсан ёсуртахуунгүй хүмүүс л хийж чадна. Ард түмэн, улс орон гэсэн нэгч үг үсэг энэ дотор алга. АН доторхи ёс суртахуунтай хэсгээ боомилоход турхирсан мэдэгдэл байна. АН доторхи фракцуудын тэмцэл бол улс төрийн тэмцэл биш. Зөвхөн эрх мэдэл, өмч хөрөнгийн төлөөх улангассан тэмцэл. Улс төрийн тэмцэл гэж нэрлэх юм бол зүйд нийцэхгүй шүү. Үнэн чанартаа бол АН төр засгийн эрхийг луйвраар авсан, одоо иргэдийнхээ эдлэх эрхийг боомилж, одоо идэх хоол, өмсөх хувцас, амь амжиргаа руу нь дайрч эхэллээ.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.43.162)
    Buhel buten nam baij medegdel gj yu badgiig meddeggui yumuu Heseg nehdiin zahidal l baina shuu dee
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.119.102)
    AH zasag barij chadahgui yum bna
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.119.102)
    Ardchilaliig demjij bailaa,odoo bolihuudaa,muu baliar hudalch luivarchid xailaa,laazaa oshiloj yavahdaa taarna
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Zov (129.96.85.37)
    Zov zov. naad 3taa oilgotol n heleed ali
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (129.96.85.37)
    Zov naad 3taa oilgotol n heleedeh
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (91.141.0.139)
    luivarchin elbegdorj sönötugei
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (91.141.0.139)
    ardcilsan gej ta nar ***** yar huvsgal gej yum buur ch baihgui shuu harin an luivarchid gevel zöv bolson baina tanai nam sönöh tavilantai ***** hulgaich luivarchin bögsdoloogchdiin nam
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.70.38.94)
    Нам гэж намирч байхын оронд Монгол улсаа,ард иргэдээ гэж хэлж ярьж бичвэл арай л үнэнд нийцнэ дээ.Улс,ард иргэдийн эрх ашиг АН-наас хамгийн чухал.Танай нам дотроо л асуудлаа шийд.Улсын хэмжээний асуудал болгоод яах бэ.Ичиж амьдардаа АН-хаан.Ийм л арчаагүй амиа бодсан тэнэгүүд гэдгээ бас дахин нотоллоо.Хэнч өрөвдөхгүй.Төрийн 3 чинь өөрсдөө бас дээлээ нөмрөх гээд байна.Та нарыг хамгаалах байтугай л баларч байна даа АН-хаан.Төрөөс АН-хан бүрэн зайлдаа гэсэн хүн л олон байна даа.Хэнч та нартай ярих хүсэл сонирхол алга болсон байна даа.Түхээ их уландаа гишгэх ийм л болдог юм даа АН-хаан.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.193.7)
    Цөөхөн Монголчуудаа талцуулан хагаралдуулж, шорон гянданд хийгээд Хэн юу илүүг авч, эрх мэдэлд суух гээд байгаан? Чингисийн үр сад одоо жаахан тогтож тонгочвол яасийн? идэж уусан хүн хайгаад олохоо больчихсон юм шиг юм хайгаад байх юм.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.29.15)
    ардчилалынхан төрийн толгойд гарлаа овоо доо одоо л сайхан амьдралын гэрэл гэгээ харна гэсэн горьдлого тасарч өнөөдөр юу идэж хоног төөрүүлье дээ гэж л бодох боллоо, би үхвэл таарна
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.13.192)
    Лу болд бол улаан луйварчин хулгай шүү дээ. хэзээ нэг цагт чамайг шалгаж идсэн уусныг чинь тогтоож л таарна даа Юм л бол гадаад руу улсын мөнгөөр доншуучлаад л ***** чинь Гуцалгүй дуугүй л байсан нь дээр байсын
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Алтанхуяг бичүүлсэн юм биш үү
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.27)
    Алтангадасынхан бичээд байгаа юм биш үү.Гуцжагааншүү
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • монгол (183.177.97.21)
    ямар чнамын бай бид монголын үрс за юу . хөгийн өс хонзон санасан гаруудаа. юу яриад балайраад байгаа юм. ах дүүгээрээ компани байгуулаад төрийн мөнгө идэхийг зөв гээд байгаа юм уу аан. ёстой жинхэнэ бууны ноход чинь энийг бичсэн та нар байна
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    өө хөөрхий өөрсдийг нь шалгаад эхэлсэн чинь өрөвдүүлэх гэсэн хөгийн юм бичээд эхэлдэг байна ш дээ. одоо авилгал бүх шатанд ил цагаан явагдах болсон ш дээ. тэр байтугай та нар тендер мендерээр зохицуул гэсэн яриа хэллэг хүртэл гарчихсан жирийн үзэгдэл болсон ш дээ. худлаа гэвэл яваад үз. та нар хоорондоо сайхан тэр аймаг сум дүүрэг шиг бай л даа гэж ярьж байна гээд л ярьдаг ш дээ
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.24)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.193.9)
    АТГ-ыг татан буулгах цаг болжээ Иргэдийн тархийг угааж хууль бусаар төрийн эрхийг авах гэсэн хүчинд илтээр үйлчэх боллоо Алтанхуягийн ЗГ бол сонгуулиар албан ёсоор байгуулагдсан ЗГ хэвээр байгаа шүү Монголыг бутаргах тогтворгүй байдал руу түлхэх явуулга илээр явагдаж байхад Үндэсний аюулгүйн зөвлөл юугаа хийгээд байгааг иргэд мэдэхгүйд хүрч байна
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    11 цаг 28 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК