Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуягийн Засгийн газар 2 жил 24 фото

2014-8-11
0
ЖИРГЭХ
Сайн, муугаар нь хэлж мэдэхгүй ч сенсаци шуугианаараа түүхэнд үлдэх Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг
Норовын Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар тохоон томилогдоод хоёр жил болж байна. "Хүн шиг амьдарья, Улс шиг хөгжье" уриатай АН сонгуулийн үр дүнгээр олонхи биш ч олуулаа болж чадсан. "Эдийн засгийн хувьсгал хийнэ, бизнес эрхлэгчдэд эрх чөлөө олгоно, мэргэжлийн хяналтыг татан буулгана, тендерийн бульхай түүх болон үлдэнэ, авилгын аранга байна" гэсээр Н.Алтанхуяг өөрийн Засгаа байгуулж байв. Багагүй хүлээлт дагуулсан түүний Засгийн газар “Шинэчлэлийн” гэх өргөмжлөлтэй. Ингээд Н.Алтанхуягийн Засгийн газар ба 24 фотог хамтдаа сонирхоё.

1.Altanhuyag

  Баяр: Н.Алтанхуяг: “Бид энэ сонгуульд олонхи болоогүй ч олуулаа болж чадлаа”

2.Altanhuyag

Ээлж: 2012 оны 08-р сарын 09-ний өдөр Н.Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдов. “Авлигалын үнэр шингэж, ад хор шүгэлсэн хэнийг ч болов монголын төр хоймортоо ч байтугай хатавчиндаа л суулгах ёсгүй ээ. Ардчилсан засаг авлигалын аранга байх болноо” гэж УИХ-ын индэрээс нийт ард иргэддээ хэлж байв.

3.Altanhuyag

  Шинэчлэлийн баг: Гагцхүү нарыг л хэвээр үлдээх социалист хувьсгалаас ч илүү бүхнийг хуйгаар нь шинэчлэх баг. Төрийн албыг цомхон болгох уриатай тэд 14 сайдтай С.Батболдын танхимыг 19 болгон өргөжүүлжээ. Хаяа хатавчаараа дүүрэн дагавар хүүхэдтэй тэдэнд бялууг аль болох олон хүртээхээс өөр арга байсангүй. Хэлээ хазаад л "за яахав" гээд өнгөрөв. Түүний баг олон зүйлээрээ сонин, содон анхдагчдын цуглуулга болох тавилантай байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй улстөрч байхад дээд тэнгэртэй холбогддог эдийн засаг хариуцсан “бараг ерөнхий сайд” бий. Мөн Монголын хамгийн анхны секс скандалыг дэгдээгч “Сильвио Берлускони" ч эндээс төрнө. Төд удалгүй “төмөр зам чинь таалагдахгүй байна Хятадын эрлийзүүдээ” гэсээр нэг нөхөр нь өргөдлөө өгөөд Засгаасаа гарна. Ээдрээт кино эхлэхээс өмнөх эвийн оргилыг харуулсан давтагдашгүй мөч.

4.Altanhuyag

   Нээлттэй: “Төрийн ордон нээлттэй боллоо” Ард иргэд ч төрийн түүхийн музей, Эзэн чингэсийн хөшөөгөөр чөлөөтэй орж гарах эрхтэй болсондоо баярлаж байв.

5.Altanhuyag

  Соёл: Анхны архигүй цэнгээний газрыг нээв. Гэвч жилийн дараа энэ газар худалдааны зах болжээ.

6.Altanhuyag

  Асуудал: “ТЭЗҮ-г 5.1 тэрбум ам. доллараар тооцсон атлаа 7.1 тэрбум ам.доллараар гүний уурхайн төслөө оруулж ирлээ. Оюутолгойн гэрээг эргэж харах хэрэгтэй” гэсэн утгатай үгийг чуулганы индэрээс хэлснээр эдийн засгийн жинхэнэ том асуудал дэгдэв. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 3 доллар тутмын нэгийг бүтээж байсан аварга хөрөнгө оруулагчид энэ үеэс эхэлж  “хөрөнгөд хамтрагч” биш “хөрөнгөө хамгаалагч” болсон. Оюутолгой гацаанд орсноор гадаадын хөрөнгө оруулалт буурах, вальютын ханш өсөх үндсэн шалтгаан бүрдсэн гэж зарим эдийн засагчид тайлбарладаг.

9.Altanhuyag

 Ташуур: Тиймээ энэ залуу ч Ерөнхий сайдыг маань ёстой нэг болгож тавьсан даа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан “хүргэн дүү” Г.Дэнзэн “Тавантолгой”-н 17 тэрбумын тендерийг авдаг дээрээ баригдав. Ажлаа ч өгөв. Гэлээ гээд Н.Алтанхуягийг тойрсон авлигийн асуудал дууссангүй. Шадар хүн Н.Хүрэлсүх нь ял аваад явсан бол зөвлөх А.Гансүх нь хоригдож байна. Мөн түүний охин А.Саранзаяад эрүүгийн хэрэг үүсгэснийг Прокурор хүчингүй болгосон. “Увсынхан увсынхандаа хайртай” гэж...

8.Altanhuyag

 Тэргүүн хатагтай: Н.Алтанхуягийг тун сайхан чимдэг хүн хэмээн түүний гэргий Х.Сэлэнгэд олон хүн амтай сайтай байдаг.

10.Altanhuyag

 Чаддаг байсан: С.Баярын засгийн газрын үеэс эхэлсэн “Атар-3” аяны буянд Монголчууд улаанбуудайгаа 100 хувь дотоодоос хангадаг болсон. Н.Алтанхуягийн Засгийн газар ч тариаланчдаа дэмжиж нэг тн тутамд оногдох урамшуулалыг 100 мянган төгрөг болгосон. Гэтэл жил хагасын дараа гадаадаас 100 мянган тн улаанбуудай “бадарлах” болтолоо тус салбар нь доройтсон. Толгойлж явсан сайд Х.Баттулга нь салбарын бус асуудлаар санаа зовж ажлаа өгсөн.

9d9a2276c5f665abgreat

Сенсаци: Ууланд төөрсөн анхны Ерөнхий сайд болов. Тэрээр төрийн тахилгат бурхан халдун ууланд авирч буух замдаа төөрч “туулай чандага агнаж идэх” тухай ярьж зутарсан нь жинхэнэ сенсаци дэгдээв.

11.Altanhuyag

Үгнээс амилаагүй үйлдвэржилт: Олон газрын тууз хайчилж, үйлдвэржилтийн аяныг эхлүүлсэн ч овоож гийгүүлсэн нь ховор. Урвуугаараа үндэсний компаниуд дампуурлаа зарлаж эхэлжээ. “АПУ” “МАК” “MCS” цалингаа 20 хувиар танаж "Оюутолгой" 300 хүнээ халав. “Изинис Эйрвиз” дампуурлаа зарлаж, барилгын компаниуд үндсэндээ зогслоо.

12.Altanhuyag

Би мэдэхгүй: УИХ-ын гишүүн Н.Энхболд: "УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар орсон, гарсан 500-гаад тэрбум төгрөгийн асуудал ярьж, эндээс нь үндэслээд өнөөдөр энэ эмэгтэйг барьж аваачаад шоронд хийчихсэн байгаа?..." Н.Алтанхуяг : "Сайханбилэг сайд, Х.Тэмүүжин сайд хэн мэддэг юм бол. Түүнийг нь ч би мэдэхгүй юм. Цагдаа мэддэг юм уу. Тэгвэл тэр цагдаа, мэддэг хүмүүсийг нь дуудчихгүй юу?..." "Чиний асуултанд би хариулах албагүй, мэдэхгүй" гэх мэтээр гишүүдийн асуултанд хамгийн хүндэтгэлгүй ханддаг Ерөнхий сайд гэж түүнд бухимдах хүн олон.

13.Altanhuyag

   “Шинэчлэлээр шийдье” “бүтээн байгуулалтын цаг” “Ерөнхий сайдын 30 минут” зэрэг тэр урьд өмнөх бүх Ерөнхий сайд нараас их ярих цаг, реалити шоутай. Гэвч их ярих тусам их асуудалд орох нь бий. “Өндөг үнэтэй бол идэхээ больчихоо, тансаг хэрэглээ” гэдэг сул үг түүний хяналтгүй, зорилгоггүй олон уулзалтуудын нэгнээс уначихсан.


14.Altanhuyag

Жийлцэл:  “Монголын түүхэнд анх удаа төрийн гурван өндөрлөг нь Ардчилсан намаас гарлаа” “одоо ёстой алаад өгнө” л гээд байсан. Гэвч төд удалгүй жийлцэж эхэлнэ. Ерөнхийлөгчийн давхар дээлийг тайлах хууль жинхэнэ асуудал дэгдээж араас нь “шилэн данс” нь унана. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн “огцруул” гэж зарлигдсан Н.Батбаярыг цээжээрээ хамгаалж, дэмжихгүй гэсэн Ш.Түвдэндоржийг нь хүчээр томилсноор тэдний зай улам холдож эхэлсэн. Ардчилсан Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл түүнийг тогтвортой ажиллуулж ирсэн. Ойрмогхон зан нь хувирч, шантарсан гэх бор шувуу нисч эхэллээ.

15.Altanhuyag

  Халамжтай аав: Буйр нуураар охинтойгоо завиар зугаалж буй халамжтай Аав. Түүнийг гэр бүлийн сайн эцэг шигээ улс орныхоо сайн Ерөнхий сайд байгаасай гэж Монголчууд хүсдэг.

16.Altanhuyag

  Ухаалаг ТҮЦ: ТҮЦ машиныг ашиглаж эхэлснээр төрийн байгууллагуудын хэрэггүй цаасан дамжлагийг багасгаж чадсанд олон нийт талархалтай ханддаг. Харин хожуу үйлчилгээний хураамж болох 1000 төгрөг нь хувийн компаний дансанд ордог нь илэрч бас л бөөн асуудал дэгдээв.

17.Altanhuyag

Транс жендер: Эмэгтэй хүн богсгийг нь  давах байтугай хаяагаар нь холуур тойрбол зохих “тив тэнгэр”-ийн бүтээсэн төрийн галыг Тайландын Ерөнхий сайдаар тахиулж шуугиан дэгдээв. “Аятайхан бүсгүй тул ая тал зассан” гэж тайлбарлах нэгэн байхад “гоо сайхны хагалгаагаар эмэгтэй болсон эрэгтэй хүн шүү дээ” гэж “явуулах” нэгэн ч байх аж.

18.Altanhuyag
 
Талцал: Ч.Сайханбилэг: “Ингэж дайрч орж ирж болохгүй шүү дээ. Жирийн найз нөхдүүд ч уулзахдаа урьдчилж хэлж цаг товлодог биз дээ”.
 М.Энхболд: “Дүрэм журмыг чинь зөрчсөн бол уучлаарай. Би өмнө нь энэ өрөөнд сууж байхдаа зөндөө хүн, иргэний хөдөлгөөнийг хүлээж авч уулзаж шаардлагыг нь гардаж авдаг байсан юм. Одоо тэгж болохгүй болсон юм байна” ... Үйлийн үрээр тулгарсан, учирсан хоёр том намын үл ойлголцол талцалд Монгол төр чирэгдсээр.

19.Altanhuyag

100 хоног: Эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэдэгт өөрөөс нь өөр итгэсэн хүн үгүй л болов уу?  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 100 хоног гэдэг санааг гаргасан хүнийг  “Засгийн газрыг хорлогч” хэмээн тодорхойлсон.

20.Altanhuyag

Гацаа: БНХАУ-ын удирдагч Ши Жин Пин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар анх удаа уулзаж байхад “тэр хоёр хүн уулзах нь надад хамаагүй” гэж хэлж суусан нь түүнийг хөршүүддээ тоомжиргүй ханддаг Ерөнхий сайд гэсэн ойлголтонд хүргэж хойд, урд айлууд хөндийрхөх болсон. “Роснефтийг тагнуулын байгууллагаар шалгуулж байгаа” гэх мэт ойлгомжгүй үгс дээр баатар хотын баатар даргын “Хятадын коммунист нам 50 сая хүнээ алсан” хэмээх ардчилагч үг гадаад харилцааны гацааг бий болгосон. Уур амьсгал арай гэж нэг зөөлрөв. Санктын чуулган санасныг бодвол үр дүнтэй.

21.Altanhuyag

  Найрсал: Сычуаны бизнесийн чуулганы индэр дээр эрхэмсэг алхах Ерөнхий сайд. “Та нартай та наргүй Чингэс хааныхаа нэрээр сая сая доллар босгож чадна” гээд түншүүдээ хөөж гаргасан Монголчууд төрхмөндөө буух цаг. Хятадын хөрөнгө оруулагчдаас найрсал хүсэх энэ мөчид Монголын үндэсний вальютын ханш нь 40 хувиар унаж, гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар багасчээ. Инфляци 16 хувьд хүрч, төсвийн алдагдал 400 тэрбумаар тоологдоно.

22.Altanhuyag

   Хуушуур: Ерөнхий сайдын хээгүй хуушуурдалт олон янзын тайлбар дагуулна.
 
7.Altanhuyag

Дэвшил: Замын цагдаа бэлэн мөнгө барьдаггүй болж олон улсын жишигт нийцсэн төхөөрөмжтэй боллоо. Үүний хөрөнгийг хэл ам ихтэй 50 тэрбумын багцаасаа гаргасан. Цондоолой, Цүндээлэйг бодвол бодитой дэвшил, боломжийн ажил.

23.Altanhuyag
   Цаг явсаар: Сайн, муугаар нь хэлж мэдэхгүй ч сенсаци шуугианаараа түүхэнд үлдэх Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг мөнөөсөө мөн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүнийг тойрсон сенсацаар хэвлэлийнхэн хооллож барсангүй. Ийм нэгэн Ерөнхий сайдтай хоёр жилийг үдэж байна. Багагүй сэгсчүүлж, донгодуулж янз бүрээр хэлүүлж байгаа ч тэр ажилласаар. Харин удахгүй эхлэх ээлжит бус эсвээс ээлжит чуулганы аль нэгээр түүний Ерөнхий сайд байх уу? үгүй юу? гэсэн асуудал дахин яригдана гэлцэнэ.

24 tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (94.112.196.215)
    ENE SHALCHIGAR SHAR SEMJILSEN UVGNUUR TUR BARIULJ ULS ORNIIHOO HUN ARDIINHAA HIIMORIIG URUUDUULJ BAIDAG HUDALCH LUIARCHIN UVGUN MINI CHI UURIIN HUUHEDDEE HAIRTAI BOL MONGOLCHUUD BID BAS UR HUUHED ETCEG EH EGCH AH HAMatan sadantai bid bvas sain aav eej ah egch hani ur huuhed baihiig husej muruuduj baina bidnii ene muruudliig huseliig ERHEM LUIVARCHIN CHI NAAD BUDUUN GESENDEE CHIHEJ CHINI EHNER UR HUUHED BAS BIDNII ZOVLONGOOR ZARGAJ BAINA ENE ZARGAL CHIN ZUURDIIH BOLNDOO UNEHEER UR HUUHDDEE HAIRTAI SAIN ETCEG YM BOL CHI ARD TUMNEE SONSOOD HURDAN ZAIGAA TABI LUIVARCHIN MINI
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.81)
    Цовуун цагт ичих булчирхайгуй юмнууд гарч цаг нь болохоор тамд унадаг жамтай муу хунийг эрлэг тоотгуй учир монголын ард тумэнд тэднийг шийтгэх байх
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.179.7.6)
    Baliar amitan,ard tumenig doromjilj bdag,soliod uguxud yana
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (5.77.25.239)
    Үхэж далд ороосой. Муу юм үхэхгүй л дээ.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    супер худалч,супер хулгайч ер нь супер дөө.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (103.9.90.130)
    Түүхэнд хамгийн хогийн адгийн шаараар үлдэж, бидэнд тамын хаалгыг нээж өгсөн адгийн арчаагүй *****. Ийм юмнууд л үхэхгүй улс эх орныг минь зараад яваад байх юм даа. Тэнэг гэдгээ мэддэггүй бол чамд зориулад нэг юм хэлий ЧИ ҮНЭХЭЭР АДГИЙН ТЭНЭГ, ДЭЭРЭЭС НЬ УДМААРАА ХУЛГАЙЧ ОХИН НЬ ХҮРТЭЛ
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.124.129)
    sain sain ajluud hiisen baina shuu dee. tsagdaa belen mongo avdaggui, tuts mashin ed nar mash sain ajil shuu.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    very bad PM
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • zochin (103.26.193.9)
    burhan haldund tuuruud , gadnii huneer galaa tahiulaad l buh yum buruugaar ergevee dee yanz ni bodlogo ni burhan haldund tuurchihjee
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    эд нар айл гэр болж тоглодог шиг засаг барьж тоглож үзлээ. азтай л юм. түрийний бөөс толгойд гарна гэж энэ дээ.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • bb (122.201.28.4)
    im muu erunhi said uzsengui ee pee burhan min hurdan buugaisaadaa
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин (202.131.249.122)
    ард олноо ямар байгааг мэдэхгүй талхны үнэ хэд болсоныг ч мэдэхгүй байж яаж төр барих вээ
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • mtytu (183.177.97.21)
    бид энэ нөхрөөс авхуулаад бүгд л ийм сэтгэцийн өвчтэй болчихсон юм шиг санагдаад байдаг юм.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Үхэхээсээ өмнө ямар ч байсан ерөнхий сайд болчихсон л хүндээ... Азтай
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (218.54.26.135)
    Ene dor setgegdel bichsen erguu MANguu pizdekuuded handaj helehed ta nar myanga ene huniig gutgej gujirdeed hiisen buteesniign balluurdaj chadahgui . Deern ta MANgaruudiin huvid duulgah taagui medee bn . Sayhan tanai UIH-iin gishuun buural hoshnogo Enhbayar chin huviaraa namuudiin sudalgaa hiij genee kkkk.... getel hotod AH 34 % MAN 18 % MAXH 9% busad nam 8% aliignch demjihgui gej 20% odoogoor shiideegui bn gej 11% sanalaa ogood tanai hoshnogo Enhbayar chin uurlasandaa tsus harvachih shahsan bn . Za tegeed uneniig helie ! Odoo udahgui 2 horshiin ailchilliin daraa ediin zasag sergenee , dollar buugaad suid maid bolohguich irgediin orlogo nemegdenee , ingeed 2016 on gehed 21 aimgaa niislelteigee holbood , 5 tolgoin bolon 5-r tsahilgaan stantsiin ajil negent jigdereed ger horoolliin barilgajilt hotiin toviin geltgui zahiin horood nuden deer chin oorchlogdoj hogjinoo , gashuunsuhaitiin tomor zam ehnii udaad ashiglaltand orj ta nariin tosooljch uzeegui olon buteen baiguulalt Mongol uls dayar ornood ehelchihsen ajilguidel uurd bayartai bolj gadaadiinhan Mongold ajillahaar oochirlono yg ter uyer hiisen ajiltai heleh ugtei AH songuulid oroltsono ! MANgaruud harin eg shuumjilshiigeedl ta heden monhiin MANgaruudiinhaa achaar Enhbold Nyamdorj terguutei heden avilgachidaas busadn bye bye bolnodoo unen baidal iiml baina !
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (218.54.26.135)
    Ene
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Ноён (180.149.111.58)
    Алиа гар Хараал идэг
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Gerlee (112.72.13.26)
    Õèëèéí îëîí áîîìòîîð ºäºðæèí,øºíºæèí òàñðàëòã¿é ñàä óðñàõ ìýò ãàð÷ áàéãàà Ìîíãîëûí áàÿëãèéã óëñàà õºã¿¿ëýõ, àðä ò¿ìýíäýý íààõ òàëààð íýã ÷ àëõàì õèéñýíã¿é.ßïîí óëñ çýýë ºãºõã¿é ãýñýí ãýíýëýý.Àðãàã¿é ø¿¿ äýý,õèëýýð íü õè÷íýýí èõ áàÿëàã ãàð÷ áàéãààã õºãæèëòýé îðíû õ¿ì¿¿ñ ñàíñàðûí äàãóóëààðàà õàðààä ìýääýã áèç.Òàñðàëòã¿é óðñàí ãàðàõ èéì èõ áàÿëàãòàé îðíû õ¿ì¿¿ñ õîíîãèéí õîîëîî íîõîéí õîîëîîð çîãîîõ þóòàé ºðºâäºëòýé âý?
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.28)
    Uridnii pM uud yur ni yag yu hiisen be nudend haragdahuiz yum law bdgui shde, ene zasag harin ch dajgui bgaa shuu
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • хм (202.131.236.154)
    идсэн уусан Монголыг өрөнд унагасныг нь бодвол толгойг нь 3 удаа цавчмаар л байна. яахав Монголын бүх хүнээс нэг нэг удаа ухамсрын шанаа авбал уучилж болох л юм
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Gerlee (112.72.13.26)
    Xiliin olon boomtoor udurjin, shunujin tasraltgui sad ursax met garch bgaa Mongoliin bayalgiig ard tumendee naax talaar neg ch alxam xiisengui.Yapon uls zeel uguxgui gesen genelee.Argagui shuu dee.Xileer ni xichneen bayalag garh bgaag, sansariin daguulaar xaraad suuj bdag biz.Tasraltgui ursan garax iim ix bayalagtai ornii xumuus xonogiin xooloo noxoin xooloor zoogox ni uytai uruvteltei ve?
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • zaluu (124.158.112.4)
    alia gar zasagt bish tsirked baih yuostoi hun dee end bol avyasaa buren gargah chadvartai yum
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • mgl (112.72.13.28)
    lood luck PM
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.20.155)
    Энэ ер их тэнэгдүү ерөнхий сайд шүү. яахав эхлэл нь сайхан байсан ч алтанхуягийн хувийн эрх ашгаа хөөгөөд улс эрх ашигийг уландаа гишгисэн хүн.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Бүхэл бүтэн нэг улсаар,2900,0 мянган хүний амьдралаар тоглосон супер ерөнхий сайддаа түүхэнд мөнхрөх байхаа
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    маг муу ерөнхий сайд. Түүхэнд байгаагүй муу ерөнхий сайд
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Хамгийн их ор тавьж, хамгийн их монго зарж, хамгийн муу ажил хийж, хамгийн их луйвар хийж, хамгийн их уналт авчирсан Монголын туухэнд б.гаагуй хамгийн муу ЗГ.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.34.245)
    ерөнхий сайд болж үздэг азтай л аавын хүү юм.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    11 цаг 28 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК