Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН Н.Энхбаяр болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа

2014-8-12
0
ЖИРГЭХ
Улс төрийн зорилготойгоор дээрээс өгсөн даалгаврыг хууль хяналтын байгууллагын зарим ёс суртахуунгүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж дараах мэдэгдлийг гаргаж байна.
махнаа    Улс төрийн зорилготойгоор дээрээс өгсөн даалгаврыг хууль хяналтын байгууллагын зарим ёс суртахуунгүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж дараах мэдэгдлийг гаргаж байна.

Сүүлийн үед нам дамжсан улс төр, бйзнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархиудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

МАНАН бол:
-сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол,
-шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндер албан тушаалд улайран зүтгэсээр очоод, түүнийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл,
-Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цеөхөн олигархийн гарт үнэгүйдүүлэн егдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл,
-үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо,
-авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс,
-хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэднийхээ улс төрийн өрсөлдөгчдийг зоп^уд онилон намнадаг бусармаг үйл ажиллагаа,
-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан,
-Монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шупарга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ.
Өнөөдөр МАХН Монголын ард түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээж, УИХ-д сонгогдон, хамтарсан Засгийн газарт орон ажиллаж байна. Бид МАНАН хэмээх хорт үзэгдэл Монголын улс төрд дахин амилахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, энэхүү аюулт үзэгдлийн хор хөнөөлөөс ард иргэдээ аврахын тулд үйл ажиллагаа явуулж байна. Харин бид олонхи биш тул Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийг үндсээр нь өерчлөн шударга ёсонд нийцүүлэх, байгалийн баялгийг ард иргэддээ хамгийн өгөөжтэй байдлаар хүртээх аргыг нэвтрүүлэх, хээл хахуулийг бүрмөсөн арилгах, эгэл жирийн монгол хүн эх орондоо эзэн суух нөхцлийг цогцоор нь хангах, хүмүүсийн эрх, эрх чөлөөг ёсоор нь эдлүүлэх зэрэг ажлыг санаснаараа хэрэгжүүлэх боломж бололцоо байхгүй байгааг манай орны жирийн иргэд сайн мэдэж, ойлгож байгаа.
Г эхдээ хамтарсан Засгийн газарт орж ажилласан энэхүү богино хугацаанд нэгэн зүйл онцгой тодорхой болсныг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Энэ бол МАНАН-г сэргээхийг санаархсан нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэл оршсон хэвээр байгаа явдал юм.

Тэд:
-шударга бус сонгууль явуулж гаршжээ,
-тэд хууль хяналтын байгууллагуудыг гартаа хийжээ,
-тэд авлигатай тэмцэх нэрийдлээр жинхэнэ шалгах ёстой хүмүүсийг мэдэхийн дээдээр мэдэж, харахын цаагуур харсаар байж цаадуул нь өөрсдийнх нь бүлэглэлд багтдаг тул хажуугаар нь үл харсан мэт өнгөрч, харин гэм зэмгүй хүмүүсийг өөрсдөөс нь хараат байдалд орсон хууль хяналтын байгууллагадаа даалгавар өгч онилон “намнаж” сурчээ,
-тэд байгалийн баялгаас ард түмэндээ хувь хүртээх биш өөрсдөө хувь хүртэж амташжээ-,
-тэд Монголын бизнесменүүдийг дарамталж, өмч хөрөнгөд нь хууль бусаар халдаж, хүчээр тулган ял ногдуулж, эрх чөлөөг нь хохироож, эхнэр хүүхдээр нь ороддож, нийгэмдайдасхүйпэсбийболгонтогложсурчээ.

Гэхдээ өнөөдрийн байдал тэдэнд яг МАНАН- гийн ноёрхлын үед байсан шигээ “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байх” бололцоо олгохгүй байгаа учир тэд ямар ч хамаагүй үнэ цэнээр Засгийн газрыг унагаах,. дахин МАНАН-г байгуулахыг зорьж байна. Тэрхүү бохир зорилгодоо хүрэхийн тулд өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа, зарим алба тушаалтны үйл ажиллагаанд аддаа дутагдал байгааг ашиглаж, иргэдийн бухимдлыг өдөөж, хамтарсан Засгийн газар руу чиглүүлж байна.

Гэтэл үнэн хэрэгтээ тэд саяхан хүртэл өөрсдөө бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан, одоо ч тэдний төлөөлөл болсон хүмүүс өндөр албан тушаалд заларсан хэвээр байгаа, тийм учир өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал одоогийн Засгийн газрын алдаатай үйл ажиллагаа гэхээсээ илүү МАНАН-гийнхны өөрсдийнх нь алдаатай бодлого, үйл ажиллагаанаас шууд үүдэлтэйгээр тарьсан балаг мөн гэдгийг мэдэхгүй дүр эсгэж, бүх бурууг ганцхан одоогийн Засгийн газарт тохож, ил далд элдвийн муу аргаар увайгүй дайралтуудыг хийж байна. Өнөөдөр тэд хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрийн бүрэн эрх мэдлийг янз янзын аргаар тогтоосныгоо ийнхүү ашиглан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байна.

Өнөөгийн Засгийн газарт шүүмжлэлтэй хандах асуудлууд бий гэдгийг МАХН мэдэж байгаа. Мэдээд зогсохгүй энэ талаар хамтран ажиллаж байгаа Засгийн газар, түүний удирдлагад хэлж анхааруулж байгаа. Тэр тусмаа манай намаас томилогдон ажиллаж байгаа сайдуудын үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандах асуудал бий, тэдгээр алдаа дутагдлыг нэн даруй засахыг шаардаж байгаа, шаардлагатай бол өөрчлөх хүртэл арга хэмжээ авч болно, тэгж ч чадна гэдгээ мэдэж байгаа. Бид ийм зарчмын байр суурь баримтлан ажиллаж байгаа, цаашид ч энэ зарчмыг хатуу баримтлах болно.

Гэхдээ тодорхой албан тушаалтауудгай хариуцлага тооцно гэдгийг улс оронд улс төрийн тогтворгүй байдал бий болгох, Засгийн газрыг ганхуулан унагах, МАНАН-г сэргээх явдал биш хэмээн ойлгож, тийнхүү улайран зүтгэх нь яавч зөв зүйтэй бодлого, үйл ажиллагаа биш хэмээн үзэж байна. Бид МАНАН- г мөрөөдсөн улс төр бизнесийн бүлэглэл, хэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагыьгзарим ажилтанд санаархлаа хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа хүчин бол өнөөгийн МАХН-ын удирдлага мен гэсэн ойлголт байдгийг ч бид мэднэ. Тэд өөрсдийнх нь тухай бидний мэдцэгийг баталж, хорон санаархлаа хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн МАХН-ын удирдлага руу улайран дайрах, тэдний нэр хүндэд халдах, үндэслэлгүйгээр зохиомол хэрэгт холбогдуулан шалгах нэрийдлээр хэлмэгдүүлэх, улмаар МАХН руу бүхэлд нь дайрах, үйл ажиллагааг нь саармагжуулан зогсоохын тулд элдвийн бусармаг ажиллагаа зохион байгуулж байна.

МАХН-д үнэ цэнэтэй зүйл олон бий. Бид тэдгээрээрээ бахархдаг, хайрлан хамгаалж байдаг. Тэдгээр нь Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, өнөөгийн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүнд зэрэг юм.

МАНАН-г мөрөөдсөн улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн ч манай намын эдгээр үнэт зүйлийг сайн мэдэж байгаа тул тэд хамгийн түрүүн МАХН- ын үнэт зүйл рүү улайран дайрч байна. Тэд МАХН- ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 600 орчим цагдаа илгээж, илт хууль зөрчин баривчилж, хилс хэргээр буруутган шүүж, зохиомол ял хүчээр тулган оноож байсныг бид ч, Монголын ард түмэн ч мартаагүй.

• Гэтэл Н.Энхбаяр бол хэлснийгээ хэрэгжүүлдэг хариуцлагатай улс төрч, Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай тэмидэг төрийн зүтгэлтэн мөн юм. Тэрээр:
-11,7 тэрбум ам долларын хэмжээтэй Их өрийн асуудлыг Монгол Улсад нэн ашигтайгаар шийдвэрлэх ажлыг удирдан зохион байгуулсан,
-Монгол Улсын иргэдэд газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхийг санаачилж, хуульчлан баталгаажуулсан,
-“Хүүхдийн үдийн цай” хөтөлбөрийг анх санаачилж хэрэгжүүлж эхэлсэн, энэ хөтөлбөрт одоогийн байдлаар 300 орчим мянган хүүхэд хамрагдаж байгаа,
-Мянганы сорилтын сангийн шугамаар 285 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг АНУ-аас Монгол Улсад олгох асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн,
-НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа, түүн дотор Иракийн сэргээн босголтын ажиллагаанд Монголын цэрэг дайчдыг оролцуулах асуудлыг шийдвэрлэхийг санаачлан хэрэгжүүлсэн,
-“Мянганы зам”-ын төслийг хэрэгжүүлэх ажлыг санаачилж эхлүүлсэн,
-Монгол төрийн мэлмий нээгдсэнийг билэгддэг Мигжиджанрайсиг бурханыг бүтээн залах ажлыг удирдан зохион байгуулсан,
-Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть цувралыг монгол хэлээр орчуулан хэвлүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан,
-Төрийн албыг тогтворжуулан бэхжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан,
-“Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг батлан гаргуулах, хэрэгжүүлэх ажлыг санаачлан зохион байгуулсан зэрэг гавъяат үйл бүтээсэн хүн билээ. Энд түүний хийж бүтээсний зөвхөн заримыг нь дурдлаа. Ийм их юм хийж бүтээсэн төрийн зүтгэлтэн манай түүхэнд хэд байдгийг хэн хүнгүй бодож, нэг л хүн рүү бүх муу муухай юмыг чихэж, түүнийг хэлмэгдүүлснээр нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн оронд олны анхаарлыг өер зүйлд хандуулдаг муу аргаасаа салах цаг хэдийнэ болжээ.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүнд ард иргэдийн дунд өндөр байгаа, түүнийг гадаадад биеэ эмчлүүлж дуусаад эх орондоо эргэн ирж, өнөшшн нийгэмд тулгамдсан улс төр, нийгэм, эдийн засгийн хүндхэн асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэх үйл ажиллагаанд вдэвхтэй оролцоосой гэсэн хүсэл нийгэмд нэмэгдэж байгаа нь зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг бодцог, ард иргэдээ нэг бол гоё үгээр хууран мэхэлдэг, эсхүл албан тушаалын сүр хүчээр айлган сүрдүүлдэг зарим өндер албан тушаалтан, нам дамжсан улс төр- бизнесийн бүлэглэлийнхний айдасыг төрүүлж байна.
Тэд өнөөгийн Засгийн газрыг унагаах, дахин МАНАН-г сэргээн байгуулах, ингэснээр МАНАН- гийн ноёрхлын үед явуулж байсан хорон үйл ажиллагаагаа сэргээн эрчимжүүлэх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин зохиомол хэргээр буруутгах хууль бус ажиллагаагаа эхлүүлжээ. Энэхүү бусармаг ажиллагаагаа явуулахдаа Монголын хөгжил дэвшил гэхээсээ илүү өөрсдийн явцуу эрх ашиг сонирхлын хойноос улайран хөөцөлдөж буй гадаадынхантай нийлж хийхийг оролдож байна. Тэд түүнд “залилан”-гийн хэрэг зохион тохох гэж оролдож, цаагуураа МАХН-ын үйл ажиллагааг саармагжуулан идэвхгүй болгохыг санаархаж байна.

Одоогийн МАХН-ын түрээслэн үйл ажиллагаагаа явуулж буй байрыг намын хамт олны хүсэлтээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үед гадаадын хүмүүсийн мэдэлд байсныг иь гэрээний дагуу худалдан авч, намдаа түрээслүүлж, тогтвортой бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцлийг бурдүүлж өгсөн билээ. Айл гэр орох оронтой болвол жинхэнэ айл болдог шиг МАХН “Цагаан байшин”- даа нүүн орсноор үйл ажиллагаагаа тогтворжуулж, идэвхжүүлсэн юм.

Гэтэл МАНАН-г сэргээхийг санаархсан нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдийн гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ажилтнуудад хууль бус даалгавар өгч, Монгол Улсад казино байгуулж, монголчуудыг шулахыг санаархсан, одоо газрын лиценз эзэмшиж, Монголын байгалийн баялгийг авах гэж улайрч байгаа гадныхантай хуйвалдаж, МАХН-ын “Цагаан байиган”-г булаан авахыг оролдож, тийнхүү бусармаг зорилгодоо хүрэхийн тулд МАХН-ый дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг үндэслэлгүйгээр гүггэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, түүний дүүгийн гарын үсэг хуурамч байна гэсэн хуурамч дүгнэлт урьдчилан гаргаж, түүнийг дахин хэлмэгдүүлэх гэж санаархаж байгааг эрс эсэргүүцэж, энэхүү бусармаг ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Зүгээр шаардаад зогсохгүй хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн тулд МАХН нь өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Хамгийн ихээр дэврүүлж бодоход иргэний маргааны шинжтэй асуудлыг зориуд бүр эрүүгийн хэрэг болгохын тулд улайрч байгаагийн цаана МАНАН-г сэргээх гэсэн улс төр-бизнесийн бүлэглэл МАХН-аас, түүний дарга Н.Энхбаяоаас ямар ихээр айн сандарч байна вэ гэдэг нь тод харагдаж байна.

Өнөөгийн Монгол Улсад тулгамдсан өөр асуудал байхгүй юм шиг аяглаж, Монголынхоо нэгэн шилдэг хөвгүүнийг дахин дахин хэлмэгдүүлж байхын оронд МАНАН-г сэргээх гэсэн бүлэглэлтэй үвдэслэлгүй зүйлээр үгсэн хуйвалдаж, хуурамч гомдол гээчийг гаргаж, Монголын улс төрийн дотоод зөрчлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэн хожихыг санаархан тоглож байгаа гадаадынхны гар хөл болохоо нэн даруй зогсоож, харин тэд яагаад илт хуурамч гомдол гээчийг гаргав, яагаад гэм зэмгүй хүмүүсийг илт гүжирдэж хэрэг тохох гээд зүтгэн явж байна вэ гэдэгийг шударга ёсонд нийцүүлэн шалгаж үнэнийг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярболон МАХН-дхэн нэгнийг залилахын тухай ямар ч бодол санаархал байхгүйг тэмдэглэж байна. Т эр тусмаа гадныхныг залилах тухай огг санаж бодоогүй зүйлийг ийнхүү хүчээр тулган хэлмэгдүүлж байгаа нь онцгой эгдүүцлийг төрүүлж байна. Монголчууд бид цөөхүүлээ нэг ч Монгол хүн, нэг ч нам гадаадынханы дохио зангаагаар хэлмэглэж болохгүй эсвэл эх орон нэгтнээ хэлмэгдүүлж болохгүй гэдэг нь монголчуудын хэлмэгдүүлэлт дундуур тэсч гарахдаа авч гарсан том сургамж мөн гэдгийг сануулж байна. Ер нь Монголынхоо түүхийг аваад үзвэл бид өөрсдөө гадныханд залилуулж ирсэн байдаг болохоос биш гадныхан монголчууд бидэнд залилуулсан явдал байдаггүй билээ. Монголчууд бид дотоод зөрчил, эв нэгдэлгүй байдал, шунал зэрэгтээ хөтлөгден залилууж байсан гашуун түүхээс сургамж авч, МАНАН-г сэргээх гэсэн бусармаг санаархлын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН- ын эсрэг хийж буй нам нам дамжсан улс төр- бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудын зарим ажилтны явуургүй үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж, гоё гоё үг ярих нэг хэрэг, харин хэлсэн үгэвдээ эзэн болж, хуулийн хүрээнд ажиллаж, улс орноо хөгжүүлэх бол өөр хэрэг мөн гэдгийг хариуцлагатайгаар анхааруулан сануулж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН нь цаашид ч улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, шударга ёсыгтогтооход чиглэгдсэн, Монгол хүн гадныхны rap хөл бололгүй эх орондоо эзэн сууж, эв найртай, эрх чөлөөтэйгээр амьдрах нөхцлийг цогцоор нь хангах үйл ажиллагааг үргэлжл үулэн явуулах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Бид юунаас ч айхгүй. Бидэнд албан тушаалаас илүү ард түмний дэмжлэг хүч өгне. МАНАН-г сэргээх гэсэн нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудын зарим ажилтны увайгүй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд тууштай тэмцэж, дүр эсгэсэн ардчиллыг халж жинхэнэ ардчиллыг сэргээхийн тулд бусад улс төрийн хүчинтэй хамтран, хүний эрх, эрх чөлөөг нандигнан эрхэмлэдэг Монголын ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж тууштай тэмцэх болно.

Энэхүү шударга тэмцэлд хамтран нэгдэхийг нийт намын гишүүддэмжигчид, бусад намууд, Монголын нийт ард түмэндээ хандан уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Ачу (194.230.155.110)
    Сонгууль нь болж АН гэдгээс нь салж амар амагланг үзээд өтлөх юмсан яаядаа байз!!
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    Өнөөдөр ETV-ийн "Тод зочин"-ны цагаар "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар гэдэг залуутай 2016 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? сэдвээр ярилцлаа гэж ойлголоо.Өнөөдөр Монгол улсад төрийн эрхийг ард түмэн ч биш, намууд ч биш, намууд доторхи фракцууд барьж байна гэхээр төр засгаа хэний гарт өгчихвөө гэдэг эргэлзэх сэтгэл төрөв шүү дээ. Тэгэхээр өвгөн миний ойлгосноор 2016 онд жинхэнэ эх орончдыг улс төрд гаргаж, асман бух шиг олигархиудаас салах цаг болсон юм байна гэдгийг ухаарч суулаа. Үнэхээр Монголын улс төрийг олон жил зайдагнаж "Эрдэс таван толгой""Оюу толгой" гэх мэт "Саалийн үнээнүүд"-ийг сувайруулсаар байгаа "Асман бухнууд"-ын балгийг монголын ард түмэн хангалттай амслаа шүү дээ. Ийм учраас "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатартай нэгдэцгээе хэмээн уриалж байна. Монгол залуу хүн бүр ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийхээ сайн сайхны төлөө хэрхэх эсэхээ одооноос бодох цаг болжээ. Монголын TV-үүд энэхүү ярилцлагыг дахин дахин нэвтрүүлж олны хүртээл болгоосой билээ. Санасан үйл хэрэг чинь сэтгэлчлан бүтэх болтугай.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    Өнөөдөр ETV-ийн "Тод зочин"-ны цагаар "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар гэдэг залуутай 2016 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? сэдвээр ярилцлаа гэж ойлголоо.Өнөөдөр Монгол улсад төрийн эрхийг ард түмэн ч биш, намууд ч биш, намууд доторхи фракцууд барьж байна гэхээр төр засгаа хэний гарт өгчихвөө гэдэг эргэлзэх сэтгэл төрөв шүү дээ. Тэгэхээр өвгөн миний ойлгосноор 2016 онд жинхэнэ эх орончдыг улс төрд гаргаж, асман бух шиг олигархиудаас салах цаг болсон юм байна гэдгийг ухаарч суулаа. Үнэхээр Монголын улс төрийг олон жил зайдагнаж "Эрдэс таван толгой""Оюу толгой" гэх мэт "Саалийн үнээнүүд"-ийг сувайруулсаар байгаа "Асман бухнууд"-ын балгийг монголын ард түмэн хангалттай амслаа шүү дээ. Ийм учраас "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатартай нэгдэцгээе хэмээн уриалж байна. Монгол залуу хүн бүр ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийхээ сайн сайхны төлөө хэрхэх эсэхээ одооноос бодох цаг болжээ. Монголын TV-үүд энэхүү ярилцлагыг дахин дахин нэвтрүүлж олны хүртээл болгоосой билээ. Санасан үйл хэрэг чинь сэтгэлчлан бүтэх болтугай.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • unshigch (182.160.38.250)
    N.Enhbajar uneree alsin haraatai, jum hiisen erunhiilugch shuu! Medleg bolovsroloro tuuniig guitseh uls turch hovor shuu.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.24)
    ardchilsan nam toroo tohinuulaad 3 jil bolj baina shuu busad ruu ***** chihdee MAHN ene khugatsaand shavar bolj suugaagui bol bid odiid khyatad gej ulsyn irgen bolchikhsoon oluulaa geed orilood suuj baigaa
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Одоо МАХНАН байгаа биз дээ.Ху намынхан засгаас гарчих вий гэж айж байгаа юм биз дээ. Зайлуул.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Irgen (103.26.193.27)
    MAHAH ni ta naraas hamaagui deer yum bainaa odoo harahad. Uls oron udirdana gedeg ta nar shig ereever huraavar humuusiin hiideg ajil bish yum baina gedgiig bi l lav mash sain oilgoloo.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • z (123.243.149.98)
    Tegeed alban tushaaliin toloo ooriigoo hudalddag Terbishdagva, Ulaan, Udval, Chuluunbaatar shig humuus ard tumend hani boloh uu..kk kk kk
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.194.114.194)
    Demjij bns. Enhbayariig manangiinhan arai denduulsen shuu .mass odoo uhaarch ehlej bna
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Сонгууль дөхөж байна даа. АН-ийнхан минь нээх удахгүй ээ та нар. Ид уу, баяж луйвард, дарамтал гүтгэ, цаг хугацаа маш хурдан шүү дээ. Нэг өдөр л тэнгэр дээрээс чинь нэргэнэ. Тэр хугацаа одоо 24хөн сар тэгээд дээлээ эхнээсээ нөмөрнө. МАНАН-гийнхаа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Mongold mongol hun une tsenetei baih estoi,2,7 hon say baij 1 mongoloo ch gesen uud ni tatah estoi.Ebtei negdéltei vaij eh ornoo uud tatatsgaa!Mongold mongol hun une tsnegui bolood bn
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    за МАНАН-г арилгаж наранд амьдарцгаая монгол ахан лүүс минь.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • zochin (103.26.193.2)
    kharin ee hoo naad khulgaichuud chini enhbayaryg songuulid oroltsuulakhgui baikh buh l nohtsoliig hiij bna shuu dee
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Irgen (27.123.214.120)
    Shudarga ysnii tuluu ergelt butsaltgui temtsej baiga nam yum daa.Ard bid urgelj MAXH-iig demjih bnoo.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • zochin (103.26.193.3)
    ENHBAYARYN UED BUTSALTGUI TUSLAMJAAR L ZAM TAVIDAG BAIJ ODOOGIIN TENEGUUD ZEELEER L TAVIKH BOLTOI YUM ENE ORIIG HEN TOLOH VE GEHEER BI AVCHIKHSAN BISH MONGOLCHUUD L TOLNO SHUU DEE L GENE BIZDEE
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (210.102.204.80)
    Уулнаас бууж ирэгсэд дахиад л уулын зэрлэг сүрдүүлгээ яриад эхэлж. Жинхэнэ нэрэндээ тохиросн шударга гарууд даа.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.1.253)
    махн- ан- нийлээд бүр ч өтгөн манантсан шүү дээ. засаг дампуурч чадвар мэдлэггүй нөхдүүдээр төрийн бүх шат дүүрсэн. та нарын шударга ёс хариуцлага чинь хаана байна? ацанхуяг тэмүүжинтэйгээ тэврэлдээд хэвтээд байх нуу? албан тушалгүй болох нь гээд хуучин бурдаг өвчин нь хөдөлж.... 2 жил та нарыг ямар балайнууд болохыг мэдсэн.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • zochin (112.72.13.188)
    Zasgaas gargsj magadgui gd chatsga aldahnee ta nar. manan gchjee amia tabih gj bj uursduu
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Жагаа (112.72.11.67)
    Монголоос зайлаач ста нууд минь яаж ингэж ичихгүй ***** байнаа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.30)
    МАХН чинь МАНАН-гийн нэг хэсэг шүү дээ ӨӨрсдөө бид МАН-ын үсэрсэн цус, тасарсан мах гээд байдаг биз дээ МАН-ын нэг хэсэг юм бол МАНАН-гйн нэг хэсэг л байж таарна биз дээ Харин Энхбаярын нэр хүнд ард олны дунд өндөр байгаа гэдэг бол шал худлаа Хүмүүс худлаа намбатай царайлж байсан байна Салаавч гаргаад ***** энэ тэр гэж бахираад ямар авиргүй хүн бэ гэж ярьдаг болсон Хөдөө хотгүй авгай хүүхнүүд бүр хормой хотоо дарж ирээд л инээлдээд байдаг болсон
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • irgen (112.72.11.105)
    hutcaa bi manangaa demjine.tedl mungtei hvchtei erh medeltei tedl mongolig hugjvvlj chadna.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (103.9.91.40)
    ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮН ӨӨРӨӨ УХААНТАЙ БОЛОХООР,УХААНТАЙ ХҮНЭЭС ШАЛДАН БАНДИ НАР АЙХААС ЯАХАВДЭЭ,ДАХИН ХҮЧИРХИЙЛЭЛ,ГҮТЭГЛЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭВЧИХГҮЙ ТЭСРЭЛТ ХИЙХ БАЙЛГҮЙДЭЭ,УЛС ОРНОО ӨӨД НЬ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРДЧИЛСАН НАМЫН ТӨРД ГАРСАН ГАДААДЫН ХӨЛ,ГАРД ДЭМ БОЛСОН ЛУЙВАРЧИД ЯАСАН ХҮНИЙ МАХААР ТОГЛОЖ ХАНАДГҮЙ ЮМ БЭ?ӨӨРСДӨӨ ТОМ ЯРИАНААС ЦААШГҮЙ,ХЭЗЭЭЧ УЛС ОРНЫГ АВЧ ЯВАХ ЧАДАМЖГҮЙ ЭТГЭЭДҮҮДБАЙДАГ ЮМ БАЙНА,ЯАХАВ ГАРААД АЖЛААД ҮЗ ГЭЖ ХАРЖ БАЙСАН ЧИНЬ УЛС ОРНЫГ ШАЛДААНД ШАВАР НАМАГТ,ӨЛБӨН ЗӨВЛӨН БАЙДАЛД НЬ ОРУУЛЧИХЛАА,ХАМАГ МӨНГИЙ НЬ ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУЧИХЛАА,БАС БОЛООГҮЙ ГАДААДААС ӨЧ ТӨЧНӨӨН МӨНГӨ БАЙ ГЭЭД ОРУУЛАЖ ИРНЭ,НӨГӨӨ АЛДАРТ ФОНДНИЙ МӨНГӨ ЯАЧАВАА,БАС БОЛООГҮЙ БАРГА ШАХУУ ГАДААДАД ОФШОР ДААНСТАЙ,ЧАЙНЫ МОНГОЛИОН,АХ ДҮҮ АМРАГ САДАНТАЙГАА ТӨРИЙН МӨНГӨӨР БАГАГҮЙ ТОГЛОЖ ИДЭЖ ЦУСАЛЛАА,ЭНД ТЭНДГҮЙ ЗАМ,БАРИЛГЫН ОСОЛ УНДАРСААР,ӨӨРСДӨӨ ТАНСАГ ОРОН СУУЦИЙГ ХОРИОТОЙ БҮСЭД БАРЬЖ БАЙГУУЛЧИХААД Л ИДЭЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ АРААС НЬ ШУНАЛДТСААР,БАЙГАЛИЙН БАЯЛАГА НЬ БҮГД ГАДААДЫН ХҮНИЙ ГАРТ,САЙН МАЛЧИН НЬ ХЯТАД ИРГЭН,БААХАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ ШҮҮДЭЭ,ИЙМ МОНГОЛ ОРНЫГ АРДЧИЛСАН НАМЫНХАН 1990 ОНД ХҮЛЭЭЖ АВСАН ЮМУУ,ТА НАРЫГ УЛС ОРНОО АВААД ЯВЖ ЧАДАХ БОЛВУУ ГЭЖ ӨГСӨН БОЛОХООС ӨЛСГӨЛӨНГИЙ ОРОН,ЭДИЙН ЗАСГИЙН ДАМПУУРЛИЙН ХЯТАДААР ДҮҮРСЭН ОРОН БОЛГОЖ ӨГӨӨГҮЙ ШҮҮДЭЭ,ҮНЭН ХЭЦҮҮ БАЙНА,ОДОО БОЛСОН,ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ АВААД ЯВЖ ЧАДАХ ТИЙМ НАМ БОЛ МАХН,МАХН БОЛ ЗӨВХӨН АРД ТҮМЭН,ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ,ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ,ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ НАМ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭХТЭЙГЭЭ БОЛСОН ЦАГ,ШУДРАГА БУС ҮЙЛДЭЛ,ХЭЭЛ ХАХУУЛЬ,АВИЛЛАГЛАЛЫН ЭСРЭГ БАТТАЙ ЗОГСОХ НАМЫН ГИШҮҮД,АРД ТҮМЭНТЭЙ НАМ,Одоогийн засгийн газрын үйл ажиллагааг өнгөрч байгаа 2-жилийг харж байхад бахь байдлаараа,юуч хийсэн юмгүй,парламентэд суудалта намууд нь бие биенийхээ өөг харж гаргачихаад л хэл ам хэрүүл шуугиан болж байгаад л нам нь хамгаалаад ,албан тушалаасаа салсан болчоод өнгөцхөн,цаанаа нөгөө идсэн уусан мөнгө нь гадаадын банкинд хүү нь өсөөд байж л байна шүүдээ,ганц энэ биш,хууль хяналтын бүх л бүтэн яамыг удирдсан дарга нь хуулиа зөрчөөд л ерөнхий сайдтайгаа Гансүхийгээ иргэхдээ л яаран сандруу очих юм даа,ядарсан жирамсэн болсон Сарангэрэлийг ирэгчихэж болно шүүдээ,энэ мэтээр алгачилах юм энэ ззасгийн газарт тх байна,Шагнах болохоор хөдөлмөрийн хүндэт медааль аваагүй,ямарч гавьяа байгуулаагүй хүнд л гэхэд шууд АЛТАНГАДАС ОДОНГООР шагнах асуудал энээхэнд болчихжээ,ЭНЭ БОЛ АРДЧИЛСАН НАМЫН ОЛГОЖ БАЙГАА ШАГНАЛ,СОНГУУЛЬД ЭРТНЭЭС БЭЛДЭЖ НЭР ТӨР ОЛОХЫН ТУЛД ,СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ӨГЧ БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖИЙН ШАГНАЛ,УГ ЁСОНДОО ЭНЭ ШАГНАЛ БОЛ ТӨРИЙН ШАГНАЛ,ОДОО БОЛ АРДЧИЛСАН НАМЫН ШАГАЛ БОЛЖ ДОЛИГНОЖ ӨГЧ БАЙГАА УРЬДЧИЛГАА БОЛЖ БАЙГАА ШАГНАЛ,ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ ЭНЭ ӨГЧ БАЙГАА ШАГНАЛЫН ЭЗДИЙН ГАВЬЯА ЗҮТГЭЛИЙГ ОГТ МЭДЭХГҮЙ,АЛЬ НЭГЭН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ТОДОРХОЙЛООГҮЙ БАЙХАД ,ШАГНАЛ ГОРЬДСОН АРДЧИЛСАН НАМЫН ЗАРИМ ГИШҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ТОДОРХОЙЛЖ ШАГНАЛ АВЧ БАЙНА,ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ГИШҮҮД НЬ БАЙЖ БАЙНА,ОДОО ЗАРИМ ГИШҮҮД ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХАА,АРДЧИЛСАН НАМД САЙН ГИШҮҮД БАЙДГИЙМ ,ЭНЭ ГИШҮҮД ОДОО ДУУ ДУУГАА АВАЛЦАЖ ЗҮГЭЭР СУУХГҮЙ МЭДЭЭЖ,АРДЧИЛСАН НАМААС БАТТУЛГА Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ,ДЭМЖИНЭЭ,ДЭМЖИН ДЭМЖИН УХУУЛАГЫН АЖИЛД НЬ ОРНО,ЭЦЭСТ ШУДРАГААР Л ЯВЬЯ ,УЛС ЭХ ОРНОО ӨӨД НЬ МАНДУУЛЬЯ,ТӨВШИН БАЙЦГААЯ
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.200)
    зөв бичигтүн: бйзнесийн, олигархиудад, зоп^уд, Г эхдээ, ороддож,нийгэмдайдасхүйпэсбийболгонтогложсурчээ, аддаа,байгууллагыь, бодцог, үвдэслэлгүй, ГЭХ МЭТ МАШ ИХ БАЙНАА
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • irgen (65.49.14.73)
    МАХН урьд шөнө засгаас гарчихаа юу. "Бид юунаас ч айхгүй. Бидэнд албан тушаалаас илүү ард түмний дэмжлэг хүч өгне." гэсэн байх юм.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Ulzii (49.0.135.116)
    Ungersen hugatsaand ene huniig dan l muugaar helj yrij harluulj baisan ergeed bodohod turiin under alban tushaaliig hashij baihdaa ene hun shig eh oron ard tumendee ihiig hiisen hun alga bna
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
    • Битгий ша аа
      2014 оны 08 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    11 цаг 27 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК