Наймдугаар сарын 18-нд “Эзэн 100” буюу 100 хоног эдийн засгийн эрчимжүүлэх хөтөлбөр дуусна. Тэгэхээр наймдугаар сарын 20-нд МАН “Эзэн 100” хөтөлбөрийг албан ёсоор дүгнэнэ. Шинэчлэлийн гэх засгийн газар 2 жилийн өмнө байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж, төрийн тамга тэмдэгийг хүлээж авахад Монгол Улсын эдийн засаг нийгмийн амьдрал ямар байсан, 100 хоног эхлэхэд ямар байв, 100 хоног дуусахад ямар болов гэдгийг дүгнэх юм. Тиймээс энэ хөтөлбөрт тэд нэлээд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэгвэл МАН-ын бүлэг "ЭЗЭН-100" хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахыг эрх баригчдаас хүсч албан бичиг илгээж эхэллээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (4)