Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

2014-8-14
0
ЖИРГЭХ

1kkja37eq5b1gms07jp76vtmm31Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ

Монгол Улс, БНХАУ хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжээд тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй, тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэгцэх асуудлыг 2006 оноос ярьж эхэлж, хоёр тал хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээний жагсаалтыг өөрсдийн архив, хадгалагдаж буй баримт бичиг, бусад яам газраасаа авсан саналыг үндэслэн нийт гэрээний жагсаалтыг гаргаж харилцан солилцож, тулгалт хийж иржээ.

Энэ сард зохион байгуулах өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр протоколд гарын үзэг зурахаар төлөвлөж байна.
 
“Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулна

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулж боловсруулжээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган холбогдох хуулийн дагуу уг хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа.

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар


-Хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх эрх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоосноор салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.

-Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амын өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон стандарт, дүрэм, журмыг шинэчилж, боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын харицлага дээшилнэ зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.  

 Орон сууцны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь хийнэ

“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гэрээний дагуу санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулаагүй 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх саналаа ТОСК илэрхийлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг, Улаанбаатар хот хооронд санхүүжилтийн зохицуулалт хийх эрхийг ТОСК-ийн захирал А.Гантулгад өгч, хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Концессоор хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад байгаа концессын  төслүүдийн уралдаант шалгаруулалт болон концессын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Засгийн газрын “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолоор нийт 51 төсөл хөтөлбөрийг баталсан.

Үүнээс:

·      Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам

·      Тэлмэний дулааны цахилгаан станц

·      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд хурдны автозам

·      Туул-Сонгино усны нөөцийн цолгцолбор

·      Дулааны V цахилгаан станц гэсэн нийт 6 төслийн концессын гэрээг байгуулаад байна.

 Автозамын 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 4 сарын 30-ны өдөр зарлаж, төслийн саналыг долдугаар сарын 1, 2, 3-нд хүлээж авч үнэлжээ. Уралдаант шалгаруулалтад тэнцсэн оролцогч шалгараагүй байна.  Иймд Концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж, шалгаруулалтад оролцсон болон бусад сонирхлоо илэрхийсэн хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.

Эрчим хүчний концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ.

Товч мэдээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.УИХ-д хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэг заалт, хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын зуух, түлш, тээврийн хэрэгсэл зэрэг асуудлуудыг багтаасан найман заалт бүхий энэхүү зөвлөмжийн төслийг боловсруулсан байна.

Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    11 цаг 27 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК