Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдэд хандсан 14 холбооны уриалга

2014-8-18
0
ЖИРГЭХ

   УИХ-ын гишүүдэд хандан 14 холбоо уриалга гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

     Монгол Улсын хувийн хэвшил болон түүний төлөөллийн байгууллагууд улс орны эдийн. засаг, валютын ханшны өсөлт, мөнгөний бодлогын хэрэгжил, санхүүгийн зах зээлд гарч буй хүндрэл бэрхшээл зэргээс үүдэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард иргэдийн амьжиргааны түвшин доройтож байгаатай холбогдуулан дараах санал, хүсэлтийг Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд хүргүүлж байна.

Валютын ханшны уналтыг зогсоож, Мөнгөний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

    Монгол Улсын эдийн засаг статистикийн мэдээгээр өсөлттэй гарч, эдийн засгийн өсөлтийн 80 орчим хувийг уул уурхайн бус салбар буюу үндэсний үйлдвэрлэл дангаараа хангаж байна.

    Гэсэн хэдий ч валютын ханшны тогтворгүй байдал, төгрөгийн ханшны уналтаас нөлөөлөлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалан ард, иргэдийн худалдан авах чадвар буурч, амьдрах нөхцөл доройтож, бизнес эрхлэх орчин нөхцөл зах зээлийн шилжилтийн жилүүдэд байгаагүйгээр хүндэрч, дарамт шахалт улам ихсэж, хэвийн ажиллах нөхцөлгүй болж байна.

    Дээрх нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалт багасаж, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхи муудаж буй хүндрэл бэрхшээлийг аж ахуйн нэгж, байгууллагууд даван туулахын тулд ажлын байрыг олноор цомхотгох, үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоож байгаа нь ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, ядуурал нэмэгдэж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтоход нөлөөлж байна.

    Иймд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, иргэдийц амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрт туссан зорилтуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, хууль санаачлах, батлах бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуудлуудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж УИХ-д хандаж байна.

Нэг. Валютын ханшны уналтыг зогсоох талаар

1.    Валютын ханшны уналтыг зогсоох онцгой арга хэмжээний тухай болон Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгахаар заасан мөнгөний бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол банкны ерөнхийлөгчийн сонсголыг Улсын Их Хурлаар яаралтай авч хэлэлцэн бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

2.    Валютын ханшны уналтыг зогсоох арщ замын талаарх хувийн хэвшлийн санал, байр суурь, дүгнэлтийгУИХ-аар сонсох,
  
3.    Валютын ханшны тогтворгүй байдлын улмаас ард иргэд болон бизнес эрхлэгчдэд учирсан хохирлыг бодитойгоор тооцон тогтоох, тогтоосон хохирлыг шийдвэрлэх санал боловсруулах асуудлыг судлан үзэх төр хувийн хэвшлийн оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллуулах,

4.    Валютын ханшийг тогтворжуулах, төгрөгийн уналтыг зогсоох талаар дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг УИХ-д санал болгож байна.Үүнд:
   
    а. Монгол Улсад үйлдвэрлэгдэн экспортлогдож буй бүх барааны валютын "орлогыг Монгол банкны дансаар дамжуулан гүйлгээ хийж байх онцгой дэглэм тогтоох тухай  хууль яаралтай гаргах,
    б.    “Чингис”, “Самурай” зэрэг Засгийн газрын бондын эх үүсвэрүүдийг валютын орлогод тооцох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт нь хийгдэхэд бэлэн төслүүдийг дэмжих арга хэмжээг авах,
    в.    Үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон төсөвт орлого оруулж, экспортыг нэмэгдүүлэх боломжтой одоо саатсан томоохон төслүүдийг эхлүүлэх ажлыг нэн яаралтай авч үзэж шийдвэрлэх,
    г.    Валютын ханшийг 2014 оны улсын төсөвт тусгасан ханшаар (1460 орчмоор) 6 сараас нэг жил хүртэл хугацаанд тогтмол мөрдүүлэх тухай хууль гарган хэрэгжүүлэх,
    д.    Валютын ханшны өсөлтөөс үүдэн бий болсон шударга бус орлогод тусгай татвар ногдуулан, энэ чиглэлийн төлсөн татвараар валютын ханшны хүндрэлд өртөөд байгаа ард иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох арга хэмжээг энэ онд багтаан зохион байгуулах,
    е.    Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр гэрээлсэн аж ахуйн нэгжүүдийн гэрээт ажлын төсөвт зардлыг валютын ханшны зөрүүгээр өсгөн тооцож олгох асуудлаар улсын төсөвт тодотгол хийх,
    ж.    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны арга хэмжээг нийгмийн түншүүдтэй хамтран гаргаж хэрэгжүүлэх,

5.    Өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн үр дүнтэй хэрэгжүүлэх,

6.    Ажлын байрыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагааны чиглэл гаргаж хэрэгжүүлэх,

7.    Валютын ханштай холбоотой Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг УИХ-аас томилон ажиллуулах арга хэмжээ авах,
   
Хоёр. Валютын ханшны уналтыг зогсоох асуудлыг улс төржилтөөс ангид байлгах талаар

1.    Валютын ханшны өсөлтийн асуудлыг шийдвэрлэхдээ эрүүл ухаанаар хандаж, аливаа улс төржилтөөс зайлсхийн улс орон, ард түмэн болон бизнес эрхлэгчдийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн Монгол төрийн холч ухаанаар уян хатан, зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт хувийн хэвшлийнхэн найдаж байна.

2.    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг нам, эвсэл, бүлгийн болон албан тушаал, эрх мэдлийн төлөөх сонирхлын тэмцэл болгон өнгөцхөн авч үзэх, бүх буруу болон алдааг ганц нэг албан тушаалтан, байгууллагад тохон огцруулж солихыг урьтал болгож улс төрийн бужигнаан үүсгэн улс оронд хадгалагдаж буй нийгмийн тайван, тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэлгүйгээр бодит байдлаар хандан шийдвэрлэнэ гэдэгт УИХ-ын эрхэм гишүүд, УИХ-д итгэлтэй байна.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл
Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо
Монголын хүнсчдийн холбоо
Монголын барилгачдын холбоо
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Монголын оёдлын нэгдсэн холбоо
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
Монголын төмөрлөг машин үйлдвэрлэгчдийн холбоо
Монголын эрчим хүчний үндэсний ассоциаци
Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци
Монголын авто замчдын холбоо Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо

2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.70.38.94)
    Ингэлээ гээд наад УИХ-хан шиг хүлээн авч шийдэх үү.Та нарт мөнгө хаяаад л таг болгоно.АН-хан төр барьж байгаа нөхцөлд хэзээч зөв шийдвэр гарна гэж байхгүй.Одоо овоо дуугараад байсан МАН-хан АН-ханыг дэжджг болсон байна.Бас л дэмжсэн уриалга гаргасанг та бүгд юу гэж бодож байна.Монголын нийгэмд тэр тусмаа улс төрчид дотор бол ард иргэдээ гэсэн сэтгэлтэй хүмүүс түй гээд байдаггүй юм байна гэдэг нь ойрын үед илүү мэдрэгддэг боллоо.Албан тушаал мөнгө л хэрэгтэй байдаг юм байна л даа.Мөнгөний төлөө бүгд улсаа ард иргэдээ худалдахад бэлэн болсон байна шүү Монголчуудаа анхаарах цаг болжээ.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    10 цаг 26 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    23 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК