Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн Төв аймгийн шоронгоос бичсэн захидал

2014-8-19
0
ЖИРГЭХ
Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
    Ерөнхий сайдын ахлах зевлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа ашиглан улсад 3.6 тэрбум тегрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн сарын 29-нд Төв аймаг дахь цагдан хориход хорьсон билээ. Тэгвэл тэрбээр наймдугаар сарын 11-нд Монгол улсын Ерөнхийлөгч, УЕПГ, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нарт хандан захидал бичжээ. Захидлыг тав хоногийн өмнө дээрх хүмүүс хүлээж авсан байна.

Улмаар уг захидлыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын  гишүүдэд өчигдөр тараасан байна. Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Шударга ёс эвсэлийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Иргэний зориг ногоон намын дарга С.Оюун нарт хаяглаж гишүүддээ тарааж өгөхийг хүсчээ. Сонирхолтой нь энэ захидлыг АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаяглаагүй байна.

Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
1
2
    “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо.

Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан юм.

АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал албан тушаалаа ашиглан намайг Эрүүгийн хуулийн 273-р зүйл буюу төсөв захиран зарцуулагч, 150-р зүйл буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, шүүхээр хоёр cap хорих шийдвэр гаргууллаа.

Нүүрс хөтөлбөр хэрхэн явагдаж байсан талаар дор дурдъя.
2012 он аравдугаар сарын эхээр хэвлэл мэдээллээр болон иргэд Ерөнхий сайдад хандан нэг тонн нүүрсний үнэ 200000 төгрөгөөс давсан тухай, үүнийг яаралтай шийдвэрлэхийг хүссэн хүсэлт олноор ирсэн. Ерөнхий сайд асуудлыг шуурхай судлаад улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр иргэдэд маш ашигтай, Багануурын уурхайд бас ашигтай хувийн аж ахуйн нэгж бүх зардлаа хариуцан менежмент хийх хувилбараар шийдвэрийг гаргасан. Энэ нь хөтөлбөрийн менежмент хийх аж ахуйн нэгж нь Багануурын уурхайн хашаанд шигшүүр, эксковатор, ачигчийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулан (700 сая орчим төгрөгийн үнэлгээтэй ) тухайн үед уурхай цахилгаан станцад нэг тн- ыг 20500 төгрөгөөр өгч байсан том, жижиг, нунтаг, чулуу холилдсон нүүрсийг гурван янзаар шигшин (0-2 см, 2-20 см, 20 см дээш) 2-20 см-тэй хэсгийг 27500 төгрөгөөр худалдан авч (уурхай үлдсэн 0-2 см хэсгийг цахилгаан станцад, 20 см-ээс дээш томыг уурхайгаас машинтай авах иргэдэд худалдаж байсан), Улаанбаатар хүртэлх зардлыг хариуцан вагоноор ачуулан Толгойт, Амгаланд тусгай зориулалтын талбайнууд бэлтгэн буулгаж дахин шигшиж саарал чулуу, ачих, буулгах, тээвэрлэх үед үүссэн нунтгийг ялгаж 40 кг-аар шуудайлан амыг оёж УБ хотын таван дүүргийн хороо бүрт хоёр буюу нийт 163 борлуулах цэг байгуулах, өдөр бүр энэ цэгээс борлуулалтын мөнгийг хураан авах зэргийг бусад бүх зардлуудаа шингээн нэг тонн нүүрсийг 80000 төгрөгөөр иргэдэд зарах үүрэг хүлээсэн шийдвэр байсан.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулалт хийж чанаржуулсан нүүрсийг гэрийнхээ хажуунаас хямд үнээр авах боломж нээгдсэн юм. Дашрамд дурдахад уг хөтөлбөрт менежмент хийсэн “Эм Жи Эл Эс Би” ХХК 2012-2013 оны өвөл дуусахад ажлын тайлангаа гаргаж өгөхөд нэг тонн нүүрсэнд гаргасан зардал нь 78000 гаран төгрөг байсан.

ЕР НЬ АТГ-ЫН сурталчилж байгаа шиг  27500 төгрөгийн бэлэн бараа захаас аваад дэлгүүрт 80000 төгрөгөөр зараад ихээхэн ашиг олж (ямар ч зардал гаргахгүйгээр) байгаа үйлдэл биш юм.

Харин Багануурын уурхайгаас хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох том, жижиг, нунтаг, саарал чулуутай нүүрс авч, Багануурын уурхай дээр болон Улаанбаатарт хоёр дахин шигшиж саарал чулууг ялган 40 кг-аар шуудайлж, амыг оёж таван дүүргийн 163 цэгт борлуулалтын сүлжээ байгуулан тээвэрлэн хүргэж, нэмүү өртөг үүсгэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, бас 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон цогц үйл ажиллагаа Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулсан, чанартай, хямд нүүрсээр үйлчилсэн төр, хувийн хэвшлийн амжилттай хамтран ажилласан хөтөлбөр болсон.

Бас энэ хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн халаасанд 50 тэрбум орчим төгрөгийн хуримтлал үлдээсэн юм. Энэ хөтөлбөрт нэг ч төгрөг улсаас гаргаагүй учраас, улсын хөрөнгөөр худалдан авалт, үйлчилгээ хийгээгүй болохоор менежмент хийх аж ахуйн нэгжийг өрөнхий сайдын шийдвэрээр шууд сонгосон юм. Өөрөөр хэлбэл, компанийн сонголт хууль зөрчөөгүй.

Харин хоёр дахь жилийн буюу 2013-2014 оны өвлийн нүүрс нийлүүлэлт эхлэхэд “Эм Жи Эл Эс Би” ХХК банкны болон татварын ер бусад өглөгүүд, ажил эхлүүлэх бэлтгэл ажлын зардалд 800 гаран сая төгрөг түр олгох хүсэлтийн дагуу Засгийн газар 2013 оны есдүгээр сард мөнгийг олгон, авсан компани нь 2013 оны арванхоёрдугаар cap, 2014 оны хоёрдугаар сард хоёр хуваан төлсөн байдаг. Үүнийг Гансүх авсан мэтээр АТГ зарласан. Бас АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр Улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтад зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь  бас л хууль зөрчсөн  үйлдэл.

Ичинхорлоогиин зохиосон хохирол гэгчийг тайлбарлая.
Ичинхорлоо мөнежмент хийсэн компанид нэг тонн нүүрсийг 27500 биш 39000 төгрөгөөр өгөх байсан. Үүний зөрүүгээс болон УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагуй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэжээ. Уг нь Ичинхорлоо 27500-гаар нэг тонн нүүрсийг менежментийн компанид өгөх шийдвэрийг ЗГ гаргасан, Гансүх гаргаагүй. Өөрөө ЗГ-ын шийдвэрийг дүгнэх эрхгүй гэдгээ тооцсонгүй. Нэг тонн нүүрс 27500- гаар өгч байгаа нь Багануурын уурхайд ашигтай (20500 биш) үнэ гэдгийг АТГ-ын даалгавар биелүүлэгч бас тоосонгүй. Хэрэв засгаас тн нүүрсийг 39000-аар менежмент хийх компанид өгсөн бол компани гарах зардлуудаа нэмэхэд 90000 гаран төгрөгөөр иргэдэд очих байсан.
Мөн хотод шигшсэн нүүрснээс үлдсэн нунтаг нүүрсийг Багануурын уурхайн охин компани иргэд, аж ахуйн нэгжүүдэд нүүрс жижиглэнгээр зарах зориулалтаар байгуулагдсан “Багануур илч” ХХК хүлээн авч цааш нь цахилгаан станц, уурын зууханд зардаг байсныг Ичинхорлоо маш сайн мэдзж байсан хирнээ ийм дүгнэлт гарган АТГ-тай хамтран гэмт хэрэг үйлдлээ. “Багануур илч” болон “Эм Жи Эл Эс Би” компаниуд нүүрсийг өдөр бүр вагон болгоноос гарсан шуудайны тоогоор акт үйлдэж хүлээлцэж байсан. 2-3 давхар хяналт бүртгэлтэй нэг ч шуудайг дутаах аргагүй юм.

АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг зохиохдоо мөн түүнийгээ хэрэгжүүлэхдээ маш олон бохир технологид (хууль зөрчсөн) гаршсаныг өөрийн биеэр үзлээ. Эхлээд зохиосон хэргийнхээ дагуу хэвлэл мэдээллээр ор үндэсгүй, хүмүүсийг цочирдуулсан онц хүнд хэрэгтэн мэтээр мэдээлэл тарааж нийгмийн сэтгэл зүйг бэлтгэдэг юм байна. Хэрэг зохиомжлохдоо хоорондоо ямар ч холбоогүй асуудлуудыг хооронд нь холбож олон шалгах зүйл байгаа мэтээр тогтоолуудаа гарган шүүгч прокуроруудаар хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна. Тэгээд хорьсныхоо дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын харьяа газруудыг өөрийн хүссэнээр хянаж дотоод хэрэгт нь орж ажиллуулдаг юм байна.

Төрийн болон хувиин ямар ч байгууллагаар хохирогмоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна. Энэ нь бүгдээрээ хууль зөрчсөн үйлдпүүд юм. Үүний жишээ нь Ичинхорлоогийн хийсэн дүгнэлт юм. Хүний эрхийг зөрчих, хууран мэхлэх ч энүүхэнд юм байна.

Өөрт тохиолдсон зарим тохиолдлыг сонордуулъя.

2014.7.29-ний өглөө АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал яаралтай хүрээд ирээч, нэг гарын үсэг зуруулаад явуулъя. Өмгөөлөгч хэрэггүй гэж дуудсан. Би 12 цагт очтол баахан зохиомжилсон яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Би өмгөөлөгчийг дуудахыг хүсэхэд 16 цагт ирнэ гэсэн. Би тогтоолд гарын үсэг зуралгүй 16 цагт гартал олон залуучууд намайг хүчээр чирж түлхэн, гулдарч АТГ-д оруулан саатуулах ямар ч шийдвэр үзүүлэлгүй 18 цаг хүртэл гавлан саатуулсан. Намайг чирж түлхэж байх үед УИХ-ын зарим гишүүн тааралдсан бөгөөд би залуучуудад хандан намайг саатуулах бичиг баримт байгаа бол УИХ-ын гишүүдэд үзүүлэхийг шаардахад юу ч үзүүлээгүй. Тэд нүдэн дээр намайг хүчээр авч явсан. 16 цагт миний өмгөөлөгч ирсэн байтал надтай уулзуулалгүй байж байгаад 18 цагт Золжаргал ирэхэд оруулсан. Золжаргал, 1-р тойргийн шүүгч Олзодын намайг 2 cap хорих тогтоолыг танилцуулсан. Шүүгч Олзод, прокурор Батжаргал нар хэрэггэй ийм богино хугацаанд танилцаж яагаад ухвар мөчид шийдвэр гаргасныг тухайн үед ойлгоогүй. Одоо бодоход эд хамсаатнууд эсвэл АТГ-ын шахалтанд дарамтанд орсныг ойлголоо.

Цагдан    хорих    байранд хоригдсоны дараа 2014.7.30, 2014.8.5-ны өдрүүдэд надтай уулзахаар ирсэн өмгөөлөгчийг АТГ -ын мөрдөн байцаагч Золжаргал хорих байр руу утасдаад уулзуулсангүй. Мөн 2014.8.1 өдөр 17:30 орчимд АТГ-аас зургаан хүн ирж хорих байрныхнаар миний өрөөг нэгжүүлж, тэмдэглэлийн дэвтрийг хураан авч хэсэг    хугацааны дараа буцааж өглөө. Энэ олон хууль бус үйлдлээ АТГ-ынхан ямар ч хяналтгүй хийж байна. Надтай улс төрийн хоригдол шиг харилцаж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын дэргэд аваачсан нь энэ газрын удирдлагуудыг ямарч хяналтгүйгээр, хязгааргүй эрх мэдэлтэйгээр хууль зөрчих, бүх хуулийн байгууллагуудаас эхлээд төрийн болон хувийн байгууллагууд түүгээр зогсохгүй улс төрийн зорилгоор ЗГ, Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн    дарамтлах, хэлмэгдүүлэх боломжийг олгожээ.

Лхүмбийн хэрэг, Лоохуузын хэргийг ямар үед ямар Улсын захиалгаар зохиомжилж байсныг бид мэднэ. Гэтэл 21-р зуунд аль ч улсаас хараат биш Ардчилсан нийгэм байгуулж буй өнөө үед ЗГ, Ерөнхий сайдаа огцруулахын тулд зохиомол хэрэг үүсгэн улс төрийн зорилготой ажиллаж буй ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүчний байгууллагын аюулыг биеэр мэдэрсний хувьд яаралтай энэ гажуудпыг засах болжээ гэж шийдвэр гаргах түвшний хүмүүст сонордуулж байна. Ер нь энэ байгууллага Үндсэн хуулийн бус байгууллага гэдгийг олон хүмүүс хэлж ярьдас билээ. Энэ байгууллага мөрдөх цагдах үүргээ хуулийг уландаа гишгэж гүйцэтгэх бус харин соён гэгээрүүлэх чиг үүргээ анхаарах ёстой бус уу. Бас энэ байгууллагын гол удирдагч Хурц хууль зүйн дээд боловсролгүй тухай, түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тухай хэвлэлээс уншсан. Хэрэв энэ үнэн бол УИХ түүнийг томилсон шийдвэрээ яаралтай эргэн харах шаардлагатай болжээ.

Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын даалгавраар    хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомол хэрэгт хэлмэгдүүлж чадаж байгаа улсууд төсөв захирагч ямарч албан тушаалтныг яаж ч гуйвуулан хэлмэгдүүлж ЗГ- ын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албан хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажлаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагчидтай улс яаж хөгжих юм бэ? АТГ-ын удирдпагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнге авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон.

Намайг сэжигтнээр тооцоод 3 cap болсон. Энэ хугацаанд 2-хон удаа байцаасан. Сая хориод 14 хонолоо. Нэг ч удаа байцаагаагүй байна. Уул нь намайг хорих тэр дундаа шууд 2 сараар хорих шийдвэр гаргах нь үнэхээр инээдэмтэй хэрэг юм. Надад хоригдсон ч гадуур байсан ч энэ захианд бичсэнээс илүү мэдүүлэх юм юу ч байхгүй билээ.

Менежмент хийсэн компанитай намайг холбох гэж бас оролдсон. Тус компанийн бүх бичиг баримт, компьютер, тайлан, тооцоог АТГ хурааж авсан хэрнээ нягтлан охиныг нь одоо 4 дэх сардаа хорьж байна. Мөрдөн байцаагч Золжаргал Гансүхэд хэдэн төгрөг өгснөе хэлэхээс нааш гаргахгүй гэж хэлдэг гэнэ лээ. Хувийн компанийн дотоод хэрэгт АТГ ямар эрх хэмжээнд оролцох, хүнээр хилсээр хэрэг хүлээлгэхийн тулд (Гансүхэд мөнгө өгсөн гэж) хүнийг ийм олон cap хорьж болж байгаа зэргээ Золжаргал хэнд тдйлбарлах ёстой вэ? Ийм л хэнд ч захирагддаггүй хуулийн дээгүүр үйл ажиллагаа хэрээс хэтэрчээ. Миний энэ захиаг та еөрийн бүлгийн гишүүддээ хувилан өгч асуудалд анхаарал тавина уу гэж хүсэж байна. Мөн МАН-ЫН бүлгийн дарга Бямбацогт, Шударга ёс бүлгийн дарга Батцэрэг, Иргэний зориг намын дарга Оюун нарт хувилан өгч гишүүддээ цааш нь дамжуулж энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн хүсэлтийг минь хүргэж өгнө үү.

Дахин    хэлэхэд    АТГ-т  Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийнхээ халаасанд 50 орчим тэрбум төгрөг үлдээсэн, Багануурын уурхайдаа ашигтай, 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон, иргэдээ
Гэрийнхээ хажуунаас ялгаж шигшсэн чанартай нүүрсийг хямд үнээр авах боломж олгосон энэ хөтөлбөрийг мушгин    гуйвуулж зохиомол хэрэг үүсгэхээс өөр ажил байхгүй юм гэж үү!!!

Хууль зөрчин томилогдсон удирдлагатай

Хуулийг    уландаа    гишгэн ажилладаг

Үндсэн хуулийн бус энэ байгууллагын

Үйл ажиллагааг яаралтай шалган

Хуулинд нийцүүлэх цаг болжээ гэж

Улсын их хурлын эрхэм гишүүдэд уриалах байна.

Хүндэтгэн ёсолсон Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх гэжээ.


24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: СОР17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэнэ
Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Байнгын хороод хуралдана
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (147)

  • Зочин (112.72.9.138)
    Gansukh zubluhiig yaj ingej mahlaj chadaj bainaa arai denduuu hunii erhiig zurchih yumaa
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Irgen (202.21.106.107)
    Enhbayarig barihad ta nar uursduu ingej surjigneluu dee Odoo uursdundu ireheer oilgoj bna u
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (103.26.193.12)
    Ene tord deer doorgvi idej uudaggvi avilga avdaggvi hvn gej bhgvi ee.minii l turshlagaar bvh getegtenvvd bi hereg hiigeegvi l gej heldegiin notloshgvi barimt gargaj irsen ved yalt ch vgvi hvleen zovshoordog ym da.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    yamar muuhai bichdeg nuhur ve icheech...
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Gansuh (202.21.124.131)
    Bi hereg hiisen bsan ch zugeer l garaad l irne. Yagaad gevel Altanhuyag Temuujin 2 nadtai hamtardag yum chn. kk
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    ИЙМ МАЛУУД ТӨРД ГАРГАСАН АРД ТҮМНИЙ ХОХЬ УЛАМ ИХ ИД ХАГАРТАЛ БАЯЖИГ
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • amidaa (182.160.6.218)
    hereg hiigeegvil bol vnen zub ni togtoogdood garaad ireh bailgvdee. ali esbel.......
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.27)
    ***** ***** uhuul taarnadaa chi
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • БҮДРАГЧАА (202.179.14.32)
    ТА МИНЬ ЭЭ, ТА БИД ЭНД 2 ОГТ ӨӨР ЗҮЙЛИЙГ ХОЛЬЖ ХУТГААД БАЙНА ШҮҮ ДЭЭ: ДЭЭД ДООД ГЭЖ ЯЛГАЛГҮЙ АВИЛГАТАЙ МАШ ХАТУУ ТЭМЦЭХ ЁСТОЙ, ХАРИН ЭНЭ УРИАН ДОР ИЛТЭД ХИЛС ХЭРГЭЭР ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЭЭД ЭХЭЛБЭЛ НӨГӨӨ САЙХАН ЛООЗОН МААНЬ УТГАА АЛДАНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ: ЖИНХЭНЭ АВИЛГАЧИНГ БАРИХ - ГЭМГҮЙ ХҮНИЙГ БАРИХ = 2 ОГТ ӨӨР ЗҮЙЛ!!! ХОЁУЛАНГ АВИЛГА ГЭЖ НЭРЛЭЭД Л ПИЖИГНҮҮЛДЭГ УЧИР ЖИРИЙН ИРГЭН ГАДНА ӨНГӨН ТАЛААС НЬ ХАРААД ЯЛГАХГҮЙ. ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭХЭЭР АТГ НЬ "АВИЛГАТАЙ ТЭМЦЭЭД ЭХЛЭХЭЭР ТА НАР ИНГЭЖ БАЙНА" ГЭЖ СӨРГҮҮЛЖ ЭСЭРГҮҮЦДЭГ. ОДОО ЯЛГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА УУ?
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • bi bna (202.21.117.122)
    nuguu l tamiin mogoonii ulger jargadagguieee. yabj yabj ardiin nam ardchilsan namiin nuhduudiig hoorond ni huliig n jiiltsuuleh bodlogo n heregjij bgaa yum bishuu. uhaaraach ta nar min.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.35.152)
    гансүх ээ чи одоо гонгинохоо болиочээ... гэмгүй амьтан гэж битгий тэнэгтээрэй.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • zochin (112.72.13.81)
    Huniig bas bichgiin heveer dugnedeg ovoo dagznuud bas bdag l yum bna.ta nar youtube deer bgaa nuursnees uugisan uls tor geed neg haigaad uzvel buh barimt notolgoog olj harah baih.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • z (180.235.185.172)
    gehdee ene gansuhiig chin Go Badarch ah helehdee Luu ovogt gedgiig n mednee gej helsen l yum daa nadaa hen n hentei tulah n hamaa alga hujaagyn erliizuudiig darah heregtei ATG uragshaa jiriin arduud demjij baina gol n nuurs hotolbor n urgeljleh yostoi shuu
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (157.150.192.237)
    Teeverleltiin zardal, ajillasan hychnii huls, nemyy urtugiin zardaliig gargaad medegdeechee. Tyyniig medehees naash ene hyniig barij horij bolohgyi shd. Yamar ch notolgoogyi hyn shorond hiij bolohgyi.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.29)
    ЯМАР МУУХАЙ БИЧИГТЭЙ ТЭНЭГ ПИЗДА ВЭ
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (173.206.225.208)
    MEHT MEHENDEE UNAJEE. ODOO BUU GONSHIGONO.LUU MED EE
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Монгол (103.26.193.7)
    ИДЭЖ УУСАН ЧИНЬ НОТЛОГДСОН ШДЭЭ НОВШОО НААД БИЧИГ ЧИНЬ АРАЙ Л БИШ ЮМАА ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧААА СУРГУУЛЬД ЮУ СУРСАН ПИЗДАА ВЭЭ
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
    • Чи өөрөө арай биш ээ. Муухай бичигтэй байгаа л биз. Тэрэнд бухимдах ямар хэрэг байнаа. Хийх юумгүй хэл амаа билүүдсэн нөхөр үү дээ өөрөө
      2014 оны 08 сарын 20
  • Зочин (83.208.43.248)
    монголын хувь заяаг атгаж ирсэн 2 хөршийн цаад бодлыг нь сүүлийн 20 жилийн жишээн дээр тод өгүүлсэн Орос,Хятадын завсрын Монгол 1995-2014 гэсэн сонин ном худалдаанд гарч. эрх баригчид Путин Си нарыг ирэхийн өмнө олж үзээсэй билээ.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.254)
    Яанаа ОО-н ногоон тэг байсан байхаа, бичэг үсэг тайлагдаагүй муу хаашаа юм тэнэг баагий
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • medne (182.160.41.114)
    hujaag yaaj ch umuuruud halh bolchihgui. tsever hujaa hun. bichgiin hev ni ch duurch. bugd l erguu yum shig bichgiin heviig ni shuumjilj. neg l hun ih l buhimdaltaigaar umuursun comentuud end tendees oruuljee. zailuul bodvol ar geriihen ni l bh daa. hen ta narig ulsin mungu id gesen yum be. uiliin ur gej bdagig ta nar uursduu sn medej bga blgui. hohi chini ee hehe.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • zochin (112.72.13.38)
    Ханзаар бичсэн юмуу хаашха юм бэ монгол хэл бичиг мэдэдгүй юмуу
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • нүүрс хэрэглэгч (103.10.22.65)
    АТГ-ынхан захиалгаар ажиллаж байна даа дараагынхи нь та ч байж болно
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Гансvхийн шун***** (27.123.214.115)
    Бичиг vсгийн чадваргvй, боловсрол муутай учраас л хуулийн заалтуудыг ойлгоогvйгээсээ болж хэрэгт орохгvй гэж бодоод олон тэрбум тегрег идэж шамшигдуулсан юм байна.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • zochin (202.179.11.107)
    Bichig useg geed h u ts a ldaad baigaa novshnuud ta nar ter shorond ochood bichvel enenees dor suns n zailtsan yum bichne dee.Erchuud saihan bichidgui yum.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Иргэн (103.10.23.65)
    Овоо босгоогүй бол АТГ юунд оролдохов дээ. АТГ болон Хурцыг дэмжиж бна. энгийн иргэд таны талд бгаа шүү
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Ачу (194.230.155.111)
    Энэ улсыг хувийн том аж ахуйн нэгжүүдэд хувааж өгөөд байдаг цаанаа их учиртай шудрага хэлхэд маш муу үр дагвартай хорлон сүйтгэх ажилгаа болтой шүү!!Өөдлөхгүйг нь мэдээд албан тушаал өндөр эрх мэдэлтэй нөхдүүд уралдан идэж зарж хулгайлж луйвардаж урваж шарваж дайсагнаж эрээ зээргүй ичиж зовох юмгүй шорон төр засаг нь нэг зиндаанд зэрэгцэж улс орны байдал урд байгаагүйгээр доош уналаа!!Хуурамч ардчилал гээчээр халхавчилсан төрийн өндөрлөгүүд шоронгоос захиа авч сандралдаж ард иргэд өдөр өдрөөр ядуурч хууль сахиулах шудрага нөхдөө хулгайч улс төрчид өшигчөж энэ ***** нийгэм нуран унах тохироо нь бүрдэж байгаа юм бишүү???!!
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Элбэгээ өөдгүй л байна даа (109.91.230.20)
    Бидний үргэлж дэмжиж явсан Элбэгдорж хэний хүчинд монголын бүх оргилд гарсан билээ. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэдгээр өдий болгосон АН тэдний партизануудыг шоронд хийж, өмнө байгаа саад хйиж болзошгүй гэсэн хүмүүсээ зайлуулж, МАН-ын бзаруудтай өвөр түрийндээ орж хамтарч намнаж байгааг хэзээч зүгээр өнгөрөөж уучилж болохгүй. Муу өөдгүй нөхөр Хөтөлийн Шоовдор, Хөшөөтийн уурхайг авилгачдад өхгүй гэж тэмцсний төлөө Хүрэлсүхийг, Женког байранд нь тавих гэж зүтгэсний төлөө Л.Гансүхийг, хамгийн ирээдүйтэй маш сайн бэлтгэгдсэн өндөр боловсролтой Баярцогт гэхчлэн саад болсон болгоны араас хутгаа шаасан мөртлөө Мие.Энхболдын хамаатангаар АТГ-ын дарга тавьж худ Жунай, Ховдын хуацао Барсболд нарыг хамгаалтандаа авчээ. Одоо эргээд харж байхад Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг боловч авсан өгсөн нь Женко, М.Энхболд, Жунай нарын дэргэд юу ч биш юм байна. Тэхлээр бүх улс төр бүгд худал байжээ. Үнэнд гүйцэгдэж эхэллээ. Ямартай ч АН дотор бүгд мэдэх боллоо. Одоо хэн ч тоохгүй гэдэгт итгэж болно. Дараа нь монголчууд хар масс ойлгох болно. Өнгөрсөн жил хүртэл Элбэгдоржийн төлөө анд найз, ах дүү, ажил мэргэжлийнхэнтэйгээ хүртэл зад үзэлцэж өмөөрч байсандаа одоо харамсах боллоо. Ийм өөдгүй худалч, дүр үзүүлсэн хэлсэндээ хүрдэггүй гар гэж энэ олон жил бодож явсангүй. Бид үнэхээр гэнэн, тэнэг амьтад юмдаа. Хууртсан сэтгэл санаа эргэнэ гэж байхгүй. Одоо үзэн ядах талруу хэлбийж байна. Женко менко яах вэ, нохой ох. Энэ дурак америкт зугаалж явахад Дорлигоо, Гончигоо, Алтанхуяг,Фортуна энэ хэд АН-ыг байгуулж, Энхсайханд булаалгаснаа Элбэгдоржид бэлэн суудал бэлдэж өгч дэмжиж ЕС болгож, ерөнхийлөгчийн суудалд Бат-Үүлийг багтруулан байж булааж өгч байсан бүх тусруу ус цацсан. Хүнд хэцүү үед Үүл тракрортай жагсаал хийж бид гудманд цагдаа нартай өдөр шөнөгүй үзэлцэж байж МАН-ыг байранд нь оруулсны дараа бэлэн суурин дээр ирж суучхаад одоо МАН-тай нийлэн нөхдөө хорлож , АН-ын засгийн газрыг унагаах гэж дайрч, өөрийг нь дэмжсэн нөхдөө шоронд хийж нэр төрийг нь хөөдөж байна. За яахав танигдлаа. Одоо ёстой ил далд бүх аргаар алалцана хулгайчтай.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • АТГ Хурц (103.26.193.7)
    АТГ гэж бөөн авилгал шалгах юмаа шалгахгүй шалгаж байгаа хүмүүсээс авилга авна дарамтлана тэгээд авилгыг нь өгчивөл гаргана хамгийн их авилга авдаг газар Хурц энхтөр 2-ийг хүн бүр ярьдаг Элбэгийн сонгуулийн өрийг бас төлнө хөгийн газар хүмүүс нь боловсролгүй наад захын зүйлийг мэдэхгүй зөвхөн Хурц Энхтөр 2-ын үгээр асуудлыг шийднэ
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров
    саяхан
  • ӨНӨӨДӨР: Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно
    4 мин
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
    6 мин
  • ЗГ: СОР17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэнэ
    10 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    36 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    42 мин
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    15 цаг 38 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    15 цаг 57 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    16 цаг 16 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    17 цаг 33 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    18 цаг 46 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 47 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    19 цаг 53 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    20 цаг 2 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    20 цаг 6 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    20 цаг 16 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    20 цаг 19 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    21 цаг 35 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    21 цаг 41 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    21 цаг 57 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК