
Докторын түвшний 4 оюутан, магистрын түвшний 4 оюутан, бакалаврын түвшний 2 оюутанд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэх сургалтын тэтгэлгийг Францын Засгийн газраас олгож эхэлсэн байна. Сургалтын чиглэлүүд нь Монгол, Францын харилцааны тэргүүлэх чиглэл болох археологи, гидрологи, инженер, эдийн засаг, удирдлага, хууль, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, хэрэглээний гадаад хэл зэрэг чиглэлүүдийг сонгосон байна.