
Дорнод аймгийн Ардчилсан намын байранд суулт, үймээн аль аль нь болж байна. Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэгт харшилтай хэсэг хүмүүс өчигдрөөс хойш ийнхүү суулт хийж байгаа аж. Тэд намын тамгыг авах гэж хэд хэдэн удаа ийм оролдлого хийгээд байгаа гэнэ. Одоогоор намын дарга нь эзгүй байгаа гэдгийг аймгийн хэвлэл мэдээллийн албанаас хэллээ.
Энэхүү жагсаалын Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдбаатар, Д.Ганцогт, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Бүжин, Оюундэлгэр, Загдсүрэн нар зохион байгуулсан гэж АН-ын зүгээс мэдээлж байна. Дээрх хүмүүс Ардчилсан намын байрыг түгжиж үймээн дэгдээгээд байгаа учир цагдаа нар тухайн газар ирээд байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)