
УИХ-ын гишүүн О.Баасанхүү намрын чуулганд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар зэхсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл төслүүдийн нэг нь "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийг хаалттай хувьцаат компани болгох асуудал гэнэ. Хаалттай хувьцаат компани болгосноор "Эрдэнэт үйлдвэр" компанийн ажиллагсад үйлдвэртээ ажиллаж байх хугацаандаа хувьцаа эзэмшиж, ногдол ашиг хүртэл боломжтой болох аж. Харин ажлаас гарвал хугацааг нь хүчингүй болгож, тухайн хүний оронд орсон ажилтанд хувьцааг нь шилжүүлэх юм байна.
Д.Дуулим