Монгол Японы бизнесийн уулзалт маргааш 11:00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд болох юм байна.
Япон улсын Парламентийн гишүүд дагалдан яваа бизнесийн төлөөлөгчид
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэлтэй
уулзах үеэрээ Монголын дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж
ахуйн нэгжүүдтэй уулзалт хийнэ.
Үүнд:
- Нисэх онгоцны буудлын менежмент
- Үйлдвэрийн инженер
- Дэд бүтцийн инженер
- Барилга
- Ложистик
- Аюулгүй ажиллагаа хамгаалалтын үйлчилгээ
- Ухах, нөхөн сэргээлтийн инженер
- Шинэ болон хуучин авто машин импортлогч
- Аялал жуулчлалын бизнес
- Зураг авалтын компани гэх мэт