БНХАУ-ын дарга Си Жинпин өнөөдөр Монголд айлчилна. Тэгвэл тэрбээр Төрийн ордны дэргэдэх “Туушин" зочид буудалд байрлахаар болжээ. Тэрбээр 11.20 цагт Монголд буух юм. Харин манай төрийн тэргүүнүүд түүнийг 16.40 минутад Чингисийн талбайд хүлээж авна. Мөн түүнд зориулсан бэсрэг наадам маргааш Чингисийн өргөөнд болох аж. Түүний айлчлалын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй мэдээлэх болно.


Т.Энхэлээ