
Энэ удаагийн Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэнгийн дэргэдэх бүтээлүүдийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо зэрэг хоёр орны төр нийгмийн томоохон зүтгэлнүүдийн бүтээл байгаа нь үзэсгэлэнгийн ач холбогдол гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
100 шахам бүэтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэн нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээтэй харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, энх амгалангийн утга агуулга бүхий үг, өгүүлбэр, яруу найргийн мөрүүдээс цогцолж байгаа бөгөөд монгол, япон бичгийн уран гоёмсог татлага, бийр бэхэсийн урлагийн ур чадварыг харуулж байгаа хэмээн үзэсгэлэнд оролцогчид онцлов. Энэхүү үзэсгэлэн ирэх 11-р сард Япон Улсад зохион байгуулагдах ажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.