
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн болон парламентын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж байгаад талархал илэрхийлээд Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.
Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотoо Хаяаши хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ болон ЗГХЭГ-ын дэд дарга Кацүнобү Катогийн ээж Мүцүко Като нар багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.