Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Төмөр замын шинэ гарцын асуудлыг шийдвэрлэж чадлаа

2014-8-22
0
ЖИРГЭХ

Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпин,

Эрхэмсэг зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөө,

БНХАУ-ын дарга Си Зиньпин миний урилгаар манай оронд БНХАУ-ын даргын хувиар анхны төрийн айчлалаа хийж байна. Энэ айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлөвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал санал нэгдлээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин бид хоёр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээр хийлээ. Уулзалт хэлэлцээр найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Бид хоёр талын сонирхсон олон асуудлаар санал солилцож, чухал тохиролцоонд хүрлээ. Хамгийн гол нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэж үзэж цаашид уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд бид гарын үсэг зурлаа. Би уг тунхаглалын үндсэн зарчмуудыг энд онцгойлон дурдахыг хүсэж байна.

Үүнд: “Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх” гэж тодорхойллоо. Дээр нь нэмж “Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй... тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг” онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн энэ хамтарсан тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш, нээлттэй харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм. Уг баримт бичиг бол БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой түүхэн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын Засгийн Газрын болон төрийн яам байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хооронд чухал яриа хэлэлцээ хийгдэж 30 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж байна. Эдгээр нь энэ айлчлалын агуулга, ажил хэрэгч талыг илтгэж байгаа юм.

Би дээрхээс далайд гарцгүй орны хувьд Монгол Улс БНХАУ-тай төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсныг онцгойлон дурьдахыг хүсэж байна. Энд бид далайн боомт, төмөр замын шинэ гарцууд, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, хөнгөлөлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа. Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр нийлүүлэх, тэргүүн ээлжинд хөдөө аж ахуйн гаралтай Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх нөхцөл бүрэлдүүлж ажиллах хэрэгтэй байгаа талаар би БНХАУ-ын талд санал тавьж ярилцлаа.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд гүнзгий боловсруулалт хийх, экспортлох, дэд бүтцийн салбар ялангуяа төмөр замын салбарыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа барааг нэмэгдүүлэх чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, тодорхой ахиц дэвшил гаргах талаар тохиролцлоо. Хоёр тал эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулах асуудлаар харилцан санал солилцож, 2014 онд багтаан тохиролцоонд хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдлээ. Мөн Азиас Европруу Монголын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг жил бүр өсгөх замаар 2020 он гэхэд 100 сая тоннд хүргэх талаар ярилцлаа.

БНХАУ-ын дарга миний дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд тэр дунд эдийн засгийн, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн асуудал бүрийг хариуцах эзэнтэй, уг ажил хийгдэх цаг хугацаатай, ачаа барааны хувьд эргэлт нь одоогийн түвшингээс байнга нэмэгдүүлж, хэмжээ нь өсөж байх тодорхой тоотой байх саналыг дэмжсэнд баяртай байна. Энэ нь аливаа хоёр талд ярьж буй ялангуяа эдийн засаг, худалдаа, тээврийн асуудал хугацаатай, хэмжээтэй, хариуцах эзэнтэй, өсөн нэмэгдэж байх зарчим юм.

Манай хоёр орны харилцаа хүрээгүй салбар байхгүй гэж байхгүй. Нэмж хэлэхэд хууль хяналт, аюулгүй байдал, банк, санхүү, байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, барилга бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн салбар болон олон талт харилцааны асуудал бидний анхаарлын төвд байгаа. Мөн олон төсөл хөтөлбөр БНХАУ-ын оролцоо, дэмжлэгээр үргэлжлэн, шинээр хэрэгжих болсныг тэмдэглэхэд таатай байна.

Төгсгөлд нь хэлэхэд БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпиний айлчлалын үеэр бид харилцан сонирхсон болон олон улс бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох болно. БНХАУ Монгол Улсыг АПЕК - Ази, Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхэд их анхаарал тавьж онцгойлон дэмжиж байгааг хэлэхэд таатай байна.

Хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгаа түүхэн айлчлалынхаа үеэр манай оронд тавтай саатан морилохыг БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, эрхэмсэг хатагтай Пөн Ли-юаньд болон эрхэм зочдод чин сэтгэлээсээ хүсэж байна. Өнөөдөр Та бүхэн манай газар нутагт хур дагуулан бууж ирлээ. Монголчууд “Хувьтай хүн хурнаар” гэдэг. Энэ бол Та бүхэн манай оронд сайхан сэтгэлээр ирснийг болон манай ард түмэн ч Та бүхнийг сайхан сэтгэлээр угтаж буйн илэрхийлэл юм.

Анхаарал тавьсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.193.21)
    Бүү солиорыч ху.жаагын хүүхдээ ЭНЭ БОЛ МОНГОЛ НУТАГ МОНГОЛ ГАЗАР ШОРОО ЧАМААР ЗААЛГАЛГҮЙ БОЛНО ЗАА ЭРГҮҮ ЭРЛИЙЗҮҮДЭЭ
    2014 оны 08 сарын 23 | Хариулах
  • mongol (98.228.198.61)
    manai mongolchyyd ene myysain hyjaa,hyatadyyd geed l haraaj zyheed baih ym daa,yah argagyi manai yrid hil zalgaa tom gyreniig bid yaltai ch bilee tiimees odoo aya ebiig ni olood l ediin zasgaa ali bolohoor zob hogjyyleh heregtei oor arga baihgyi ee.Elbegee bol yhaantai myndag yls torch doo.mongolchyyd maani deeshee matsaad l hereldeed haraagaad baihiin orond tys tysiinhaa amidraliig l zob abaad yabaad baibal yls hogjino shyy dee.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • ok (182.160.40.121)
    muusain hujaagiin huuhduud ih bayarlaj bgaa yum bna daa
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Bat (103.26.193.27)
    Mongolchuud bid burhanaas zayasan aguu 2 hursh ulstaigaa ,zuv tsag yed ni,ih uhaan gargaj hariltsah chuhal,uvug deedes mini tiim bsan. Elbegee unheer sain blaa.Bid ene 10 jild l amjilttai hugjih heregtei.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    10 цаг 26 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    23 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК